Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэрүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан ёсны айлчлал хийв

2012-05-27 16:00

Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүүгийн үйлчилгээний хорооны урилгаар Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 4 дүгээр сарын 8-12 ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийв.

Төлөөлөгчид БНСУ-д айлчлах Хөтөлбөрийн дагуу БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо, БНСУ-ын Санхүүгийн хяналтын хороо, БНСУ-ын Даатгалын хөгжлийн институт, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын ассосиаци, БНСУ-ын Амьдралын болон ердийн даатгалын ассосиациудад зочилж , БНСУ-ын Сеул хотын байдалтай танилцсан.

Төлөөлөгчдийг БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хорооны дарга Кван Хуок Се, БНСУ-ын Санхүүгийн хяналтын хорооны ерөнхийлөгч Хуок Со Квон, БНСУ-ын Даатгалын хөгжлийн институтын дарга ба гүйцэтгэх захирал Янг Го Канг, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын ассосиацийн дарга ба гүйцэтгэх захирал Жон Со Парк, БНСУ-ын амьдралын даатгалын ассосиацийн дарга ба гүйцэтгэх захирал Гу Бок Ким, БНСУ-ын ердийн даатгалын ассосиацийн дарга ба гүйцэтгэх захирал Жей Во Мун нар хүлээн авч уулзаж санал солилцов.

Уулзалтын үеэр Талууд улс орныхоо санхүүгийн зах зээлийн байдал, хѳрѳнгийн бирж, үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын тухай харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, санхүүгийн зах зээлийг цаашид хөгжүүлэх, мөн санхүүгийн зохицуулах хороодын хоорондын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлж, боловсронгуй болгох талаар хоер тал санал бодлоо солилцов.

БНСУлс Албан журмын даатгалын мэдээлэлийн сан, технологийн хувьд өндөр төвшинд хүрсэн бөгөөд даатгалын салбар дахь Солонгос Улсын 20 жилийн туршлага нь Монгол Улсад Албан Журмын даатгалын үндэс суурь тавигдаж байгаа энэ шийдвэрлэх цаг үед чухал ач холбогдолтой юм. Ийм ч учраас Албан журмын даатгалын мэдээлэлийн сан, программ хангамж бүрдүүлэх, туршлага судлах, энэ чиглэлээр боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах болон хѳрѳнгѳ оруулалтын сангийн хуулийг хэрэгжүүлэх, сангийн үйл ажиллагатай биечлэн танилцаж, туршлага судлах, мэдээллийн сан дэд бүтэц байгуулах талаар мэргэжилтэн ирүүлэх, мэргэжилтэнг мэргэшүүлэх сургах талаар хоёр тал ажлын хэсэг байгуулан тодорхой асуудлаар хамтарч ажиллахаар болсон.