Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид, туз, гүйцэтгэх удирдлагын анхааралд

2012-06-05 16:00

Компанийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хувьцаат компаниудын эрхзүйн орчин шинэчлэгдэж, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг өндөржүүлж өгсөн.

Үүний дотор хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах талаар Компанийн тухай хуулийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасны дагуу хувьцаат компанийн ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулахаар заасан.

Түүнчлэн ТУЗ нь хуулиар тогтоосон хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй бол хуулийн 59.7-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу хувьцаат компанийн ТУЗ-ийн /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болдог. Ингэснээр хуулийн 59.6-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хийсэн аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Иймд Хороо нь хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд “МХБ” ХК дээр арилжаа нь явагдаж буй дараах 39 хувьцаат компаниудын ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг мэдэгдэж байна.

Цаашид уг жагсаалтанд нэр нь багтсан хувьцаат компаниудын ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохих хууль, тогтоомжийн дагуу зарлан хуралдуулсанаар бүрэн эрхээ сэргээх боломжтой юм.

Харин ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь зохих хууль, тогтоомжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрийг гаргаагүй тохиолдолд хуулийн 61.2-т заасны дагуу ТУЗ-ийн 2 ба түүнээс дээш тооны хараат бус гишүүн эсхүл саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлагыг хуулийн 61.3-т заасны дагуу ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д бичгээр гарган, түүнийг ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хуулийн 61.4-т заасан хугацаанд буюу 10 хоногийн дотор хянан, хэлэлцэж хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргадаг.

Мөн ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн гаргасан санал, шаардлагын дагуу зохих шийдвэрийг гаргаагүй бол хуулийн 61.7-д заасны дагуу санал, шаардлага гаргасан энгийн хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргах эрхтэй.

Тиймээс ТУЗ /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүд, хувьцаа эзэмшигчид Та бүхэн Компанийн тухай шинэ хуулиар олгогдсон эрх, үүргээ бүрнээ ухамсарлаж хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохих хууль, тогтоомжийн дагуу зарлан хуралдуулхыг анхаарна уу.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалаа Хороонд ирүүлээгүй байгаа хувьцаат компаниудын нэрс

Хувьцаат компаниудын нэрс

Хувьцаат компаниудын нэрс

1

Алмаас

21

Мөнх жим

2

Амгалан

22

Ноёт хайрхан

3

Алтан дуулга

23

Номин хишиг

4

Баялаг налайх

24

Оргил говь алтай

5

Баялаг сүмбэр

25

Өв усжуулагч

6

Баялаг шарын гол

26

Өгөөмөр уул

7

Баянхайрхан

27

Өндөрхаан

8

Бороогийн үйлдвэр

28

Төв ус

9

Бөөний худалдаа

29

Улаансан

10

Бөхөг

30

Ундарга өмнө говь

11

Буудайн цацал

31

Уран барилга

12

Ган хэрлэн

32

Хангал

13

Гонир

33

Харшийн гэгээ

14

Дархан мах экспо

34

Хөвсгөл

15

Дархан хөвөн

35

Хүнс архангай

16

Дорнод худалдаа

36

Хурх гол

17

Дэлгэрэх хүнс

37

Шил

18

Жавхлант хараа

38

Шинэчлэл инвест

19

Мон асар

39

Эрдэнэт зандан

20

Мон ит булигар

   

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО