СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа

2012-06-10 16:00

Тус Хорооны ээлжит хуралдаан 2012 оны 05-р сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Үнэт цаасны талаар:

-“Соёмбо инвестмент корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Балбар овогтой Батхуягийг томилохыг зөвшөөрөв.

-Санхүүгийн зохицуулах Хорооны 2011 оны 385 дугаар тогтоолоор баталсан “Цагдуултай” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх тухай тогтоолд өөрчлөлт оруулав.

-“Солонго экспресс” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрөв.

-“Гермес центр” ХК-ийн хувьцааны тусгаарлалтыг цуцлав.

-“Дархан гурил тэжээл” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээв.

Хоёр. Даатгалын талаар:

-Санхүүгийн зохицуулах Хорооны 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулав.

Гурав. Бичил санхүүгийн талаар:

-“Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх, үнэлгээ өгөх заавар”-ыг батлав.

-”Ядуу иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэх төсөл“-ийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг батлав.

-“Юу Би Капитал Кредит” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов.

-“Фүжи холдинг ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгов.

-“Ундрах дэвшил ББСБ”, “Дэвжих нэхий ББСБ”, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.

-“Их найман шарга” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзав.

-“Түвшин инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

-“Чаданхүү” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.