Үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллага, хуулийн компанийг бүртгэх тухай

2012-06-11 16:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 121 тоот тогтоолоор батлагдсан “Үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллага, хуулийн компанийг бүртгэх тухай” журамд энэхүү журмын 1.2.1-д заасан этгээдэд үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллага, хуулийн компани тодорхой шаардлагыг хангаж, Хороонд бүртгүүлсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар зохицуулагдсан. Энэ ажлын хүрээнд үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллага, хуулийн компанийн бүртгүүлэх хүсэлт, холбогдох материалыг 2012 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд хүлээн авч байна.

Холбогдох журмыг энд дарж үзнэ үү.

/Жич: Аудит, үнэлгээний байгууллагын хувьд 2012 оны 6 дугаар сарын 19-22 хооронд зохион байгуулагдах сургалтын дараа материалаа ирүүлэх боломжтой/

Харилцах утас: 261662, 261674 Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газар