Сургалт зохион байгуулах тухай

2012-06-12 16:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 121 тоот тогтоолоор батлагдсан Үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллага, хуулийн компанийг бүртгэх тухай” журмын 1.2.1-д заасан этгээдэд үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллага тодорхой шаардлагыг хангаж, Хороонд бүртгүүлсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар зохицуулагдсан. Энэ ажлын хүрээнд үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллагын аудитор, үнэлгээчидэд үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт, хяналт, онцлогыг хамарсан сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт 2012 оны 6 дугаар сарын 19-нөөс 22- ны хооронд МУИС-ийн ЭЗСургуулийн лекцийн зааланд явагдана.

Хөтөлбөрийг энд дарж үзнэ үүв

Сургалтын төлбөр 50000 төг

Зохион байгуулагчид:

Санхүүгийн зохицуулах хороо: 261662, 261774

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт: 70110424, 88012307

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт: 70118517, 70111925