Үнэт цаас гаргагч компаниудын анхааралд

2012-08-12 16:00

Үнэт цаас гаргагч компаниуд нь 2012 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудит, үнэлгээний байгууллага, хуулийн компанийг бүртгэх тухай журмын тавигдах шаардлагуудыгханган Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээдүүд болон тэдгээрийн орон тооны ажилтнуудаар үйлчлүүлэх болсныг мэдэгдье.

Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүлсэн аудит, үнэлгээний байгууллагууд, хуулийн компаниуд болон тэдгээрийн орон тооны ажилтнуудын нэрсийг дараах хүснэгтээр танилцуулж байна.

Үйлчилгээ авахдаа Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээдүүдийн орон тооны ажилтнууд нь үйлчилж байгаа эсэхийг хянаж байхыг зөвлөж байна.

Компанийн нэрс болон ажилтнуудын нэрсийг www.frc.gov.mn сайтны ЭҮССШБҮГ цэсний Бүртгүүлсэн хуулийн итгээд гэсэн дэд цэснээс сонгон үзнэ үү.