Мэдэгдэл

2012-08-29 16:00

Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолоочид 2012 оны 10 дугаар сарын 01 –ний өдрөөс эхлэн дараах захиргааны хариуцлага ногдуулахыг анхаарна уу. Үүнд:

1.Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

2.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг журамлаж, зардлыг буруутай этгээдээр төлүүлэх;

3.Тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолоочид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний /140400 төгрөг/ торгууль оногдуулах.

Иймд тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч та 2012 оны 10 сарын 01-ний өдрөөс өмнө амжиж Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаарай !!! Даатгуулагч та даатгалын компаниа чөлөөтэй сонгох эрхтэй !!!

Лавлах утас: 70101177, 70121177

Албан журмын Даатгагчдын холбоо