СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа

2012-08-29 16:00

Тус Хорооны ээлжит хуралдаан 2012 оны 08-р сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Үүнд:

Нэг. Үнэт цаасны талаар:

  • “Өвханын материал” ХК-ийн нэгдмэл сонирхолтой  хувьцаа эзэмшигчдээс бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авахаар гаргасан саналыг зөвшөөрөв.
  • “Очир капитал” ХХК, “Чоно капитал” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус  олгов.
  • “Алтан хоромсог” ХХК-ийн брокер, дилерийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.


Хоёр. Даатгалын талаар:

  • “Соёмбо даатгал” ХХК-д барилга угсралтын даатгалын хэлбэрээр ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нэмж олгов.
  • “Соёмбо даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Чимид овогтой Батцогтыг томилохыг зөвшөөрөв.

Гурав. Бичил санхүүгийн талаар:

  • “Эмдаблви кредит” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
  • “Газар капитал ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
  • “Мове тугедэр” хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.