"Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" төсөл

2012-09-15 16:00

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

Азийн хөгжлийн банк(АХБ)-ныЯдуурлыг бууруулах Японы сангийн (ЯБЯС) санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл нь “Хадгаламж, зээлийн хоршоод болон ХЗХ-ны салбарыг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилготой юм. Энэхүү төслийн хэрэгжүүлэгч агентлаг нь Санхүүгийн зохицуулах хороо бөгөөд дараах зөвлөхийг сонгон шалгаруулж авна.

ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА БОЛОН ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Ажиллах хугацаа: 1 жил /12 хүн-сар/

Гүйцэтгэх ажил үүрэг:

Зөвлөх нь Санхүүгийн зохицуулах хороо болон төслийн багтай олон нийтийн харилцаагаар дамжуулан иргэдийнсанхүүгийн боловсролыгсайжруулах зохистой арга аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах бөгөөд дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

1. Санхүүгийн суурь боловсрол олгох мэдээлэл, Олон нийттэй харилцах бодлого, стратегийг гаргахадСанхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтран харилцан уялдаатай ажиллах;

2. Хүн амын давхаргад мэдээллүүдийгхүргэх аргачлалууд болон тэдгээртэй холбогдох зардлыг тодорхойлох;

3. Мэдээлэл солилцох, харилцаа хамтын ажиллагааны аргачлалын үр дүнг тодорхойлох зорилгоор зорилтот бүлгүүдтэй ажиллах, мониторинг хийх ;

4. Санхүүгийн зохицуулах хороонысанхүүгийн боловсролын хамгийн чухал болон бусад мэдээллүүдийг олон нийтэд хүргэх, харилцаа хамтын ажиллагааны зарчмуудыг тодорхойлоход СЗХ-д туслалцаа үзүүлэх.

Тавигдах шаардлага:

Зөвлөх нь эдийн засаг, бизнес,санхүү, хуулийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний зэрэгтэй,олон улсын болон засгийн газартай хамтарсан төсөл, хөтөлбөрт олон нийттэй харилцах чиглэлээр, ялангуяа ХЗХ-дтой ажиллаж байсан5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай.Дээр дурдсан гүйцэтгэх ажил үүргийн чиглэлээрх туршлага нь давуу тал болно. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй, төслийн хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талуудтай байнгын харилцаатай хамтран ажиллах чадвартай байх шаардлагатай. Зөвлөх нь ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлангуудыг төслийн баримт бичиг, бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хандаж авна уу.

                Б.Хишгээ

                Төслийн зохицуулагч

                Төсөл хэрэгжүүлэх нэгж

                Жи-мобайл байрны 302 тоот

                Утас:      266420; 9911 6458

                И-майл: khishig_bt@yahoo.com

Ажилд орохыг хүсэгчийн өргөдөл, CV болон дипломын хуулбарууд, өмнө нь ажиллаж байсан 2 газрын тодорхойлолтыг дээрх хаягаар 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагаас өмнө хүлээн авна.