Зарлал

2012-09-05 16:00

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/-ноос үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалтыг 2012 оны 10 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 19-ны өдрүүдэд зохион байгуулах тул сонирхсон иргэд МҮЦАЭХ-ны байр /клиникийн 1-р амаржих газрын урд талд Flamingo tower барилга, 501 тоот/-нд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Сургалтын төлбөр: Брокер, дилерийн чиглэлээр эрх олгох сургалтын төлбөр 250,000.00, хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх олгох сургалтын төлбөр 500,000.00 төгрөгийг МҮЦАЭХолбооны Хадгаламжийн банк дахь 10210017209 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт;
  • Тэмдэгийн хураамж болох 33,000 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн сан банкны 900025002 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт;
  • 2 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/.

Жич: Эдийн засаг, санхүү, эрхзүйн чиглэлээс бусад мэргэжлээр бакалаврын зэрэг авсан иргэд үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэг олгох анхан шатны сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбарыг бүрдүүлэх материалд хавсаргах шаардлагатай.

Холбоо барих утас:

70123339 /МҮЦАЭХ/ www.masd.mn