Үндэсний зөвлөх шалгаруулж авна

2012-09-19 16:00

“ЯДУУ ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ”ТӨСӨЛ

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

Азийн хөгжлийн банк(АХБ)-ныЯдуурлыг бууруулах Японы сангийн (ЯБЯС) санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл нь “Хадгаламж, зээлийн хоршоод болон ХЗХ-ны салбарыг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилготой юм. Энэхүү төслийн хэрэгжүүлэгч агентлаг нь Санхүүгийн зохицуулах хороо бөгөөд дараах зөвлөхийг сонгон шалгаруулж авна.

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН СУДЛААЧ

Ажиллах хугацаа: 1 жил /12 хүн-сар/

Гүйцэтгэх үүрэг ажил: Санхүүгийн зохицуулах хороо болон олон улсын санхүүгийн боловсролын зөвлөхтэй хамтран Монголын санхүүгийн боловсролын талаар авч буй нэн тэргүүнд хийгдэж буй ажлууд болон түүний амжилтуудын талаар үнэлгээ хийх, зорилтот бүлэгтчиглэсэн санхүүгийн боловсролыг олон нийтийн харилцаа, мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх оновчтой аргачлалуудыг тодорхойлох ажлын хүрээнд дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

1.Монголын өнөөгийнсанхүүгийнболовсролынталаар үнэлгээ хийх;

2.Эмэгтэйчүүд,амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүд болон олон нийтэд чиглэсэн санхүүгийн боловсролын гол гол мэдээллүүдийг тодорхойлох,

3.Дээрх гурван зорилтот бүлэгт хүрэх аргачлалд үнэлгээ хийх, оновчтой хувилбаруудыг боловсруулах,

4.Санхүүгийн боловсролын тухай телевизийнтуршилтын 6 ангитцуврал бүтээн нэвтрүүлэх уран бүтээлийн студийг сонгоншалгаруулахадмөн уг цувралаар хүргэх гол агуулга, мэдээллийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх. Хэрэв туршилтын нэвтрүүлэг амжилттайгаар олон нийтэд хүрч чадвал үргэлжлүүлэн 24 ангит цуврал бүтээхэд СЗХ-д туслах,

5.Сонгогдсон уран бүтээлийн студийн зорилтот цувралын олон нийтэд хүргэх чанарыг сайжруулахад хамтран ажиллах, нэвтрүүлэх явцад явуулах санхүүгийн мэдээллүүдийг тодорхойлох аргачлалыг эсхүл үүрэн утасны операторуудын мессежээр хүргэх санхүүгийн боловсролын мэдээллүүдийг боловсруулах, үзэгчдийн санхүүгийн зан үйлийн өөрчлөлтийн талаар судалгаа хийх,

6.Хэрэв эерэг дүнтэй байвал СЗХ-той хамтран дээрх ТВ-ийн драмуудыг цаашид үргэлжлүүлэх эсхүл зорилтот бүлэгтчиглэсэн санхүүгийн боловсролыг хүргэх мэдээллийн өөр шинэ аргачлал боловсруулах,

7.Санхүүгийн зохицуулах хороотой хамтран санхүүгийн боловсролыг олон нийтэд оновчтойгоор хүргэх мэдээллийн сувгуудыг тодорхойлох.

Тавигдах шаардлага:

Зөвлөх нь эдийн засаг, бизнес,санхүү, хуулийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний зэрэгтэй,олон улсын болон засгийн газартай хамтарсан төсөл, хөтөлбөрт санхүүгийн боловсролын чиглэлээр, ялангуяа ХЗХ-дтой ажиллаж байсан5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай.Дээр дурдсан гүйцэтгэх ажил үүргийн чиглэлээрх туршлага нь давуу тал болно. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй, төслийн хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талуудтай байнгын харилцаатай хамтран ажиллах чадвартай байх шаардлагатай. Зөвлөх нь ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлангуудыг төслийн баримт бичиг, бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хандаж авна уу.

Б.Хишгээ

Төслийн зохицуулагч

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Жи-мобайл байрны 302 тоот

Утас:      311 780

И-майл: khishig_bt@yahoo.com

Ажилд орохыг хүсэгчийн өргөдөл, CV болон дипломын хуулбарууд, өмнө нь ажиллаж байсан 2 газрын тодорхойлолтыг дээрх хаягаар 2012 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 16.00 цагаас өмнө хүлээн авна.