СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа

2012-09-30 16:00

Тус Хорооны ээлжит хуралдаан 2012 оны 09-р сарын 26-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Үнэт цаасны талаар:

  • “Монгол шуудан” ТӨХК-ийн үнэт цаасыг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрөв.
  • “Монгол шуудан” ТӨХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргах үнэт цаасыг бүртгэхийг зөвшөөрөв.
  • “Догсон” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Лхагва овогтой Золбаярыг томилохыг зөвшөөрөв.
  • “Монгол секьюритиес” ХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

Хоёр. Бичил санхүүгийн талаар:

  • “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-ийн хаалттай өрийн бичгийг бүртгэхийг зөвшөөрөв.
  • “Энхдуулга” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
  • “Мега актив ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
  • “Маркентайл хаус азиа ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  • “Пенни” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.