2005 он

2005.11.17 

  • Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа.

2005 он 

  • Хоршооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчиллаа. 

2006 он

2006.01.25 

  • Банкнаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах чиг үүрэг бүхий Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдлаа.

2006 он 

  • Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн салбарыг шинэчлэх, техникийн туслалцаа үзүүлэх төсөл” хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг дахин хянах, Мэдээллийн системийн бүтцийн талаар техник эдийн засгийн үнэлгээг гүйцэтгэх зэрэг цаг үеэ олсон олон чухал ажлуудыг хийж бүтээсэн. 
 

2007 он

2007 он 

  • “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн жил” болгон зарлалаа.

2007 он 

  • Хоршооны тухай хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, уг хуулийн хүрээнд 420 хоршоо татан буугдсан. 

2007.06.28  

  • Хоршооны тухай хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдав.

2007.06.29 

  • Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбоо /МХЗХҮХ/ байгуулагдав.

2007.08.03 

  • Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль батлагдав.

2007 он  

  • Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах журмын дагуу ХЗХ-дын гишүүдийн хохирлын 50 хувь болох 36,1 тэрбум төгрөгийг төрөөс олгов. 

2007.09.19

  • Даатгалын хяналт шалгалтын олон улсын холбоо (IAIS)-ны албан ёсны гишүүн боллоо.

2007.11.29 

  • “Хорооны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө” /2008-2010/-г  баталлаа.

2007.12  

  • Валют солих цэгүүдийн үйл ажиллагаа нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтын хүрээнд хамрагдахаар болов..

2008 он

2008 он

  • “Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. 

2008 он 

  • Урт хугацааны даатгалын анхны компани байгуулагдлаа.

2008.01.24 

  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үнэт цаасны хороотой хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мэдээлэл солилцох, үнэт цаасны зохицуулалтын талаар хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. 

2008.03.05  

  • “Блүүмберг” агентлагтай үнэт цаасны зах зээлийн мэдээллийг дамжуулах гэрээ байгуулав.

2008.04.10 

  • Монголын хөрөнгийн бирж Ази номхон далайн орнуудын хөрөнгийн биржүүдийн холбоонд гишүүнээр элсэв.

2008.10.22 

  • “Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл”-ийг батлав. 

2008.10.27  

  • Люксембургийн Вант Улсын Ерөнхий сайд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын СЗХ-ны “Санхүүгийн боловсролын нэгдсэн төв”-ийг тохижуулах, санхүүгийн салбарын чадавхыг дээшлүүлэхэд зориулж 2 сая еврогийн буцалтгүй туслалцаа үзүүлэхээр тохирч санамж бичиг үзэглэсэн.

2009 он

2009 он 

  • “Санхүүгийн боловсролыг дэмжих жил” болгон зарлав.            

2009 он 

  • “Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл” баталсан. 

2009 он  

  • Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-ын “Олон талт харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн “Б” хавсралтад нэгдэн орлоо.

2009 он 

  • Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаанд ашиглагдах иж бүрэн “E-Clearing house” системийг ашиглалтанд оруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

2009 он 

  • Онлайн дансны үйлчилгээг нэвтрүүллээ. 

2009.05 

  • Ядуурлыг бууруулах Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд бага дунд орлоготой иргэдийг даатгалд хамруулах замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор НҮБ-аас “Бичил даатгалын зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ. 

2009.07.09  

  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг Улсын Их Хурлаар батлууллаа

2009.07.09 

  • Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль батлагдав.

2009.07.09 

  • Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкнаас бусад хуулийн этгээд, иргэдийн гүйцэтгэж буй төлбөр тооцооны хяналтын асуудал Хорооны зохицуулалтын үйлчилгээний хүрээнд хамаарагдахаар хуульчлагдлаа.

2009.09.25 

  • Казахстан Улсын Санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагын хяналт зохицуулалтын агентлагтай санхүүгийн хяналтын салбарт хамтран ажиллах улмаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

2009 он 

  • Дэлхийн банкны 2009 оны “Монгол Улс дахь компанийн засаглалын үнэлгээний тайлан”-гаар өгөгдсөн зөвлөмжийн дагуу “Даатгалын компанийн засаглалын кодекс”-ыг баталсан.

2009 он 

  • Даатгалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулж, уг хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд даатгалын байгууллагуудын дүрмийн сангийн доод хэмжээг 2010 онд хоёр дахин нэмэгдүүлэх тухай Хорооны шийдвэр гаргасан бөгөөд энэ нь уг зах зээлийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой шийдвэр байсан.

2009 он 

  • Монголын ипотекийн корпораци” ХХК зээлийн хөрөнгөөр баталгаажуулан үнэт цаас гаргаж, шинэ хямд эх үүсвэр татах замаар ипотекийн анхдагч зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбох, улмаар зээлийн хүүг бууруулж хүн амын орон сууцны хэрэгцээг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор нийтэд санал болгосон нийт 25 000 ширхэг “МИК” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

 

2010 он

2010 он 

  • Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

2010 он 

  • Хөрөнгийн зах зээлийг 2010-2012 онуудад хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын түвшинд танилцуулан, Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоолоор батлууллаа. Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагын хүрээг бүрэн хамарсан, цогц бөгөөд харилцан уялдаа бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгын үндэс суурийг тавьж чадсан. 

2010.04.23  

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг батлав.

2010.07 

  • Санхүүгийн Үйлчилгээг Хүргэх Хамтын Нийгэмлэг (AFI) нь Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачилга болон Билл ба Мелинда Гейтсийн Сангийн (Bill & Melinda Gates Foundation) хөгжиж буй орнуудын бага орлоготой иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Санхүүгийн Үйлчилгээг Хүргэх Хамтын Нийгэмлэг (AFI)-т гишүүнээр элссэн.

2010.08.31  

  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа нэг их наяд төгрөгөөс давлаа.

2010.10.27  

  • Польш улсын Санхүүгийн Хяналт шалгалтын байгууллагатай үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг харилцан солилцох, тус тусын хүлээсэн ажил үүргийн үр дүнг сайжруулахад туслалцаа үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. 

2010.11 

  • Төвлөрсөн хадгаламж дахь үнэт цаасны бүртгэлийг ISO6166 олон улсын стандартын дагуу бүртгэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгуулга болох ANNA-д хамтрагч байгууллагаар элсэн орлоо.

2011 он

2011.01.10 

  • Люксембургийн Их Вант Улсын Засгийн Газрын санхүүжүүлтээр “Санхүүгийн салбарын чадавхыг бэхжүүлэх, сургалтын МОН-004” төслийг хэрэгжүүлж эхэллээ. 

2011.03.09 

  • “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдав.

2011.4.07  

  • Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурлаа. 

2011.08  

  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжүүлж байсан “Эдийн засгийн Бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар” төсөл дуусгавар болж, “Бизнесийн хөгжлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба Хороо нь тус төсөлтэй санхүүгийн салбарт хамтран ажиллах түнш байгууллагаар сонгогдсон.

2011.09.22  

  • БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

2011.10.06  

  • Албан журмын даатгалын анхны хууль болох Жолооочийн даатгалын тухай хууль батлагдав.

2011.10.06  

  • Компанийн тухай хууль шинэчлэн батлагдав.  

2011.10.27 

  • Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль батлагдав.

2011.11 

  • Албан журмын даатгагчдын холбоо байгуулагдав.span>

2011 он  

  • Үнэт цаасны зах зээлд оролцогчдын төлбөр тооцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор Монголбанк “ҮЦТТТХТ” ХХК-ийг банк хоорондын гүйлгээний төлбөр тооцооны санхүүгийн дундын сүлжээнд холбох, гүйлгээг онлайн горимоор бодит цагт гүйцэтгэх боломжийг бүрдүүллээ.span>

 

2012 он

2012.02.10 

  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдав. Тус хуулиар Хороо нь Зээлийн батлан даалтын сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгохоор хуульчлагдсан.

2012.04.27 

  • Байгууллагынхаа эрхэм зорилго, стратегийн зорилт, үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлж, “Санхүүгийн зохицуулах хороооны үйл ажиллагааны стратеги (2012-2016)”-г батлав. Энэхүү баримт бичигт “Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн туршлага, стандартад нийцсэн тогтвортой үйл ажиллагаа бүхий санхүүгийн салбарыг хөгжүүлсэн байгууллага болох“ эрхэм зорилт тавьсан.

2012.07.02 

  • Монголын хөрөнгийн зах зээлд “Эм Ай Ти” шинэ систем нэвтэрснээр үнэт цаасны төлбөр тооцоо Т+3 системд шилжлээ.

2012.10

  • Монголын даатгалын зуучлагчдын холбоо байгуулагдав.

2012 он 

  • Төлбөр тооцооны үйл ажиллагааг арилжааны 4 банкаар гүйцэтгэдэг болов.

2012 он 

  • АХБ-ны шугамаар Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Ядуу иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлэв.

2012 он

  • Даатгалын салбарт албан журмын даатгалын анхны хэлбэр болгож Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тогтолцоог шинээр нэвтрүүлсэн. 

2013 он

2013.03.13

  • Хөдөө аж ахуйн бирж дээр арилжааны зуучлагч/брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх анхны тусгай зөвшөөрөл олголоо. 

2013.04 

  • Хөдөө аж ахуйн бирж дээр анхны арилжааг ямааны ноолуурыг шууд арилжих гэрээний / СПОТ/ төрлөөр хийж эхэлсэн. 2013 оны дүнгээр ямааны ноолуур, хонины ноос, тосны ургамал /рапс/, тэмээний ноос гэсэн нэр төрлийн бараа, түүхий эдийн нийт 132 удаагийн арилжааг зохион байгуулж, нийт 404.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, хэлцлийг баталгаажуулжээ. 

2013.04  

  • Зээлийн батлан даалтын сан албан ёсны нээлтээ хийлээ. 

2013.5.24 

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн батлагдав.

2013.06.17

  • “Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ байгуулагдлаа.   

2013.09.23  

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Үнэт цаасны төлбөр тооцооны системийн эрсдэлийн удирдлага, олон улсын санхүүгийн зах зээл дэх кастодианы үйл ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулсан. 

2013.10.03  

  • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр батлагдав.

2013.10.11 

  • Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хороотой мэдээлэл солилцох, харилцан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

 

2014 он

2014

  • “Байгууллагын түүх” булангийн өмнөтгөл текстийн сүүлийн өгүүлбэрт орсон засвар:

    Хороо байгуулагдсан цагаасаа дэлхийн улс орнуудын жишгээр ажлын албаны бүтцээ шинэчлэн сайжруулсаар ирсэн. Ажлын алба нь анх 2006 онд таван газар, 85 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө долоон газар, дөрвөн хэлтэс, хоёр албатай ажиллаж байна

2014.03.14 

  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав.

2014.04.17 

  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Бичил даатгалын зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийн” хүрээнд “Хүртээмжтэй даатгал 2014 олон улсын форум” зохион байгуулж Энэтхэг, Бангладеш, Филиппин, Өмнөд Солонгос, Хятад, Хонконг, Япон, Тайвань, Шинэ Зеланд зэрэг орны даатгалын чиглэлээр мэргэшсэн олон улсад нэр хүндтэй экспертүүд болон даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын байгууллага, компаниудын 200 орчим төлөөллийг оролцууллаа.

2014.04.24 

  • Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав.  

2014.05.08 

  • Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

2014.06.10 

  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  

2014.06.13 

  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдав.

2014.06.18 

  • Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт нэгдэн орлоо. Хороо нь уг баримт бичигт нэгдэн орсноор IOSCO-ийн нийт 198 гишүүн орнуудын үнэт цаасны зах зээлийн зохицуулах байгууллагуудаас мэдээлэл авах, солилцох, хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллахаас гадна уг байгууллагаас хяналт, зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр тусламж дэмжлэг авах зэрэг өргөн боломж нээгдсэн.

2014.07.07 

  • Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын даатгагчдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар 3 талт санамж бичиг байгууллаа.

2014.12 

  • Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дэмжлэгтэйгээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /JICA/ санхүүжилтээр Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2017 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

2014.12.01 

  • Банк бус санхүүгийн байгууллагууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцох боломж нээгдсэн.

2014 он 

  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ядуу, орлого багатай иргэдэд чиглэсэн “Бичил даатгалын зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

2014 он 

  • Азийн хөгжлийн банкны МОН-9152 төслийн санхүүжилтээр “Монгол Улсад хадгаламж, зээлийн хоршоо үүсэж хөгжсөн түүхийг өгүүлсэн баримтат кино” бүтээж олон нийтийн хүртээл болголоо.

2014 он 

  • Азийн хөгжлийн банкны МОН-9152 төсөлтэй хамтран “Саятан болгох дамжаа” олон ангит телевизийн уран сайхны кино захиалан бүтээлгэлээ. Уг киногоор дамжуулан иргэдийн амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай бодит амьдралд тулгуурласан асуудлыг уран сайхны аргаар илэрхийлэн олон нийтийн хүртээл болгосон нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ач холбогдолтой ажил болсон.

2015 он

2015

  • Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэлийн баримт бичгийг цахим хэлбэрээр авах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эрх олгох, бүртгэхтэй холбоотой багц журмуудыг цэгцлэх ажлыг эхлүүлэн “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлсэн бөгөөд иргэд, хуулийн этгээдэд холбогдох зөвлөгөөг тухай бүр өгч, баримт бичгийн бүрдлийг түргэн шуурхай хянах нөхцлийг бүрдүүлэн ажиллалаа.    

2015

  • Засгийн газрын үнэт цаасны хоёрдагч зах зээлийн арилжааг эхлүүлэв. “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан нийт 510,3 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнийн дүнтэй 5,4 сая ширхэг Засгийн газрын үнэт цаасыг анхдагч зах зээл дээр арилжсан бол хоёрдагч зах зээлд 52,3 мянган ширхэг үнэт цаас 5,1 тэрбум төгрөгөөр тус тус арилжигдлаа. . 

2015

  • “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр 2016-2021”-ийг батлуулав. Хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сйадын хамтарсан тушаалаар батлууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 20016 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, хөтөлбөрийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, ажлын хэсгүүд байгуулах зэрэг ажлуудыг Монголбанктай хамтран гүйцэтгэв. 

2015

  • Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг буурууллаа. 

2015

  • “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил” сэдэвт бүс нутгийн чуулга уулзалтыг Завхан, Хэнтий аймгуудад зохион байгууллаа. 

2015

  • -“Санхүүгийн зах зээлийн үндэсний анхдугаар форум”-ыг зохион байгуулав. “Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудад танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2015

  • Азийн хөгжлийн банк, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран “Сайн туршлага-хөгжлийн үндэс” сэдэвт өдөрлөгийг Архангай аймагт зохион байгуулав.   

2015

  • Ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2015 оны 2, 6 дугаар саруудад 2 удаа бүтцийн өөрчлөлт хийв.    

2016 он

2016

  • “Байгууллагын түүх” булангийн өмнөтгөл текстийн сүүлийн өгүүлбэрт орсон засвар:

    Хороо байгуулагдсан цагаасаа дэлхийн улс орнуудын жишгээр ажлын албаны бүтцээ шинэчлэн сайжруулсаар ирсэн. Ажлын алба нь анх 2006 онд таван газар, 85 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө долоон газар, дөрвөн хэлтэс, хоёр албатай ажиллаж байна. 

2016.01.22

  • “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум зохион байгууллаа

    МУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдэлээс сэргийлэх, зохистой хяналт зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх, асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх, стратегиа тодорхойлох зорилго бүхий үндэсний хэмжээний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулав. 

2016.01.25 

  • Санхүүгийн зохицуулах хороо бүртгэл зөвшөөрлийн цахим систем нэвтрүүллээ

    Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүллээ. Ингэснээр санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, байгууллагууд хүсэлт, материалаа зайнаас гаргах боломжтой юм. Төрийн үйлчилгээг зардал, цаг хугацаа хэмнэсэн хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлэв. 

2016.03.06  

  • Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдол авах арга хэмжээний журам батлагдав

    “Үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг СЗХ-ны хуралдаанаар баталлаа. Ингэснээр үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох үед Хороо тухайн байгууллагын өмч хөрөнгө болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах ажиллагааг шүүхээс өмнө явуулах юм. 

2016.03.10 

  • Компанийн засаглалын хөгжлийн төвтэй санамж бичиг байгууллаа

    Даатгалын компаниуд болон даатгалын мэргэжлийн оролцогч компаниудын засаглалын зохистой удирдлага хяналтын бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний төвтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулав. 

2014.06.18 

  • Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт нэгдэн орлоо. Хороо нь уг баримт бичигт нэгдэн орсноор IOSCO-ийн нийт 198 гишүүн орнуудын үнэт цаасны зах зээлийн зохицуулах байгууллагуудаас мэдээлэл авах, солилцох, хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллахаас гадна уг байгууллагаас хяналт, зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр тусламж дэмжлэг авах зэрэг өргөн боломж нээгдсэн.

2016.05.24 

  • СХН /AFI/ -ийн Жижиг дунд үйлдвэрлэлийн ажлын хэсгийн хуралдааныш Улаанбаатар хотноо зохион байгуулав

    Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ийн Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн Ажлын хэсэг (SME Finance working group)-ийн зургаадугаар чуулга уулзалтыг Монгол улсад анх удаа зохион байгууллаа.

2016.06.20 

  • Албан журмын даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компаниудтай Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллах гурван талт гэрээ байгууллаа

    Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар өмнөх хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, Замын-Үүд, Ульхан, Бургастай, Тэс, Булган, Боршоо, Ханги, Даян хилийн боомтод “Си эн эн икс” ХХК, Гашуунсухайт, Цагааннуур, Хавирга, Ханх хилийн боомтод “Лояалти солюшн” ХХК, Алтанбулаг, Бичигт, Баянхошуу хилийн боомтод “Нэйшнл эженси” ХХК-г үргэлжлүүлэн ажиллуулахаар хамтран ажиллах гурван талт гэрээг дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгууллаа.

2016.08.01 

  • Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, дэд дарга нар тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын Их Хурлаас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэнг, дэд даргаар Д.Баярсайханг тус тус томиллоо. Шинээр томилогдсон удирдлагууд тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. 

2016.08.12 

  • Санхүүгийн зохицуулах хороо шинэ бүтцээр ажиллаж эхлэв

    Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгох, газар, хэлтсүүд орлогч даргагүй байх, албан хаагчид, мэргэжилтнүүдийг оновчтой байршуулж, ур чадварыг дайчлан ажиллуулах төр, засгийн бодлогын хүрээнд СЗХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Ажлын албаны бүтцийг долоон газар, дөрвөн хэлтэс, хоёр алба, нийт 14 удирдлагатай байхаар баталснаар удирдах албан тушаалтны тоо гурав дахин цөөрөв. 

2016.08.31  

  • ХЗХ-ны нийт активын хэмжээ анх удаа 100 тэрбум төгрөгөөс давлаа

    Харин хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн хэмжээ 2 дугаар улиралд 100 тэрбум төгрөгөөс давсан нь салбарын хувьд анхны тохиолдол юм.

2016.09.07 

  • СЗХ AFI-гийн бүх ажлын хэсэгт орж ажиллана

    СЗХ-ны дарга С.Даваасүрэн ФАБНУ-д зохион байгуулагдсан Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ийн Дэлхийн бодлогын чуулга уулзалтанд оролцлоо. Манай улс Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хоёр ажлын хэсэгт гишүүнээр оролцдог. Цаашид зургаан ажлын хэсэгт бүгдэд нь оролцож, мэргэжилтнүүдээ томилон ажлуулах хүсэлтийг AFI-ийн удирдлагууд хүлээн авлаа. 

2016.10.10 

  • Санхүүгийн зохицуулах хороо “Судалгааны цаг”-тай боллоо

    Дэлхийн санхүүгийн зах зээлд нэвтэрч буй шинэ хэрэгслүүд, чиг хандлага, дэвшилтэт үзэл баримтлалын тухай мэдлэг мэдээллийг шуурхай хүлээн авах, судлах, харилцан солилцох, улмаар дотоодын зах зээлд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Судалгааны цаг”-тай боллоо. Судалгааны цагийг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна. 

2016.10.18 

  • Шинээр байгуулагдах ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүллээ

    Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, санхүүгийн салбарт бий болсон эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах үүднээс шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоолоо.

2016.10.26  

  • Хорооны шинэ гишүүдийг томиллоо

    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Отгонбатын Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Лувсандагвын Энхтайванг улираан, Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа нарыг шинээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөллөө.

2016.12.26 

  • ББСБ-ын зээлийн хүүг дөрвөн жилийн дараа гэхэд хоёр дахин бага болгох бодлогын зорилтоо зарлав

    ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН буурна.