САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

         Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг хэрэгжүүлэх үүднээс Санхүүгийн зохицуулах хорооны Ёс зүйн хороо 2009 оноос ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 261 дүгээр тушаалаар Ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулав.

               Дарга:

                             П.Цэрэндэжид

               Гишүүд:

                             Б.Батзориг

                             Б.Ариунаа

                             Б.Долгорсүрэн

                             Д.Гэрэлчулуун  

Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол тухайлбал, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагчийн гомдол, түүнчлэн иргэд, харилцагч, үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцсан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргана.


1. БИЕЭ ЗОХИСТОЙ АВЧ ЯВАХ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ
2. МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ ЁС БОЛОН БУСАДТАЙ ХЭРХЭН ЗӨВ ЗОХИСТОЙ ХАРИЛЦАХ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ


 ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ:

-       Төрийн албаны тухай хууль

-       Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” 

-       Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам" 

            САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ТАЛААР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, УТАС

Та Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдын талаарх санал, гомдлыг амаар, бичгээр, цахимаар болон биечлэн гаргах боломжтой. 

Цахим хуудас: www.frc.mn

И-мэйл: dolgorsuren@frc.gov.mn

Утас: 51-261659

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЁС ЗҮЙН ХОРОО