1994 онд Үнэт цаасны тухай анхны хууль батлагдсанаар Үнэт цаасны хороо байгуулагдаж, Монгол Улсад хөрөнгийн зах зээл, түүнийг зохицуулж, хяналт тавих төрийн байгууллага болон түүнд оролцогч мэргэжлийн байгууллагууд байгуулагдаж, цаашдын хөгжлийнхөө суурийг тавьж байсан билээ.

      2000 он гарснаар манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл бусад улс орнуудын зах зээлтэй улам бүр холбогдож, түүний хэрээр гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол ч ихээр нэмэгдэх болж, улмаар санхүүгийн зохицуулалтыг нэгдмэл удирдлагаар хангах, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.

      Тиймээс Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 11 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг, 2006 оны 45 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг тус тус баталж, Хорооны бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээг хуульчлан тогтоосон байдаг. Ийнхүү Хороог үүсгэн байгуулахдаа тухайн үеийн Үнэт цаасны хороонд Монгол банкны банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд хяналт тавих газар, Улсын мэргэжлийн хяналтын газрын даатгалын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих газрыг тус тус багтаасан юм. Ингэснээр Монгол Улсад банкнаас бусад санхүүгийн салбарын нэгдсэн хяналт, зохицуулалтын анхны байгууллага байгуулагдсан түүхтэй.

      Хороо байгуулагдсан цагаасаа дэлхийн улс орнуудын жишгээр ажлын албаны бүтцээ шинэчлэн сайжруулсаар ирсэн. Ажлын алба нь анх 2006 онд таван газар, 85 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө долоон газар, дөрвөн хэлтэс, хоёр албатай ажиллаж байна.

  • 2005
  • 2005

    Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Хоршооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчиллаа.


  • 2005-11-17

    Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдав.

  • 2006
  • 2006-01-25

    Банкнаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах чиг үүрэг бүхий Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдав.

  • 2007
  • 2007

    “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн жил” болгон зарлав. 


  • 2007.11.29

    “Хорооны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө” /2008-2010/-г баталлаа.

  • 2007-12 сар

    Валют солих цэгүүдийн үйл ажиллагаа нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтын хүрээнд хамрагдахаар болов.


  • 2007-12-26

    Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд”-д үндэслэн үндэсний “Компанийн засаглалын кодекс”-ийг батлав.

  • 2008
  • 2008

    “Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа.

  • 2008-03-05

    “Блүүмбэрг” агентлагтай үнэт цаасны зах зээлийн мэдээллийг дамжуулах гэрээ байгуулав.

  • 2008-04-10

    Монголын хөрөнгийн бирж Ази номхон далайн орнуудын хөрөнгийн биржүүдийн холбоонд гишүүнээр элсэв.

  • 2008.01.24

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үнэт цаасны хороотой хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мэдээлэл солилцох, үнэт цаасны зохицуулалтын талаар хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

  • 2008.10.22

    “Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл”-ийг батлав.

  • 2009
  • 2009-07-09

    Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль батлагдав.


  • 2009-07-09

    Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкнаас бусад хуулийн этгээд, иргэдийн гүйцэтгэж буй төлбөр тооцооны хяналтын асуудал Хорооны зохицуулалтын үйлчилгээний хүрээнд хамаарагдахаар хуульчлагдсан.


  • 2009

    “Санхүүгийн боловсролыг дэмжих жил” болгон зарлав.

  • 2009 он

    “Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл” баталсан.


  • 2009.05

    Ядуурлыг бууруулах Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг даатгалд хамруулах замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор НҮБ-аас “Бичил даатгалын зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

  • 2009 он

    Казахстан Улсын Санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагын хяналт зохицуулалтын агентлагтай санхүүгийн хяналтын салбарт хамтран ажиллах, улмаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.


  • 2009 он

    Дэлхийн банкны 2009 оны “Монгол Улс дахь компанийн засаглалын үнэлгээний тайлан”-гаар өгөгдсөн зөвлөмжийн дагуу “Даатгалын компанийн засаглалын кодекс”-ыг баталсан.

  • 2009 он

    “Даатгалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулж, уг хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд даатгалын байгууллагуудын дүрмийн сангийн доод хэмжээг 2010 онд хоёр дахин нэмэгдүүлэх тухай Хорооны шийдвэр гаргасан бөгөөд энэ нь уг зах зээлийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой шийдвэр байсан.

  • 2010
  • 2010

    Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

  • 2010 он

    Хөрөнгийн зах зээлийг 2010-2012 онуудад хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын түвшинд танилцуулан, Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоолоор батлууллаа. Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагын хүрээг бүрэн хамарсан, цогц бөгөөд харилцан уялдаа бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгын үндэс суурийг тавьж чадсан.

  • 2010.10.27

    Польш улсын Санхүүгийн Хяналт шалгалтын байгууллагатай үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг харилцан солилцох, тус тусын хүлээсэн ажил үүргийн үр дүнг сайжруулахад туслалцаа үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.


  • 2010-10-11

    Төвлөрсөн хадгаламж дахь үнэт цаасны бүртгэлийг ISO6166 олон улсын стандартын дагуу бүртгэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгуулга болох ANNA-д хамтрагч байгууллагаар элсэн орлоо.

  • 2011
  • 2011-01-10

    Люксембургийн Их Вант Улсын Засгийн Газрын санхүүжилтээр “Санхүүгийн салбарын чадавхыг бэхжүүлэх, сургалтын МОН-004” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

  • 2011.08

    АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжүүлж байсан “Эдийн засгийн Бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар” төсөл дуусгавар болж, “Бизнесийн хөгжлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба Хороо нь тус төсөлтэй санхүүгийн салбарт хамтран ажиллах түнш байгууллагаар сонгогдсон.

  • 2012
  • 2012.02.10

    Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдав. Тус хуулиар Хороо нь Зээлийн батлан даалтын сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгохоор хуульчлагдсан.

  • 2012

    Төлбөр тооцооны үйл ажиллагааг арилжааны 4 банкаар гүйцэтгэдэг болов.

  • 2012-04-27

    “Санхүүгийн зохицуулах хороооны үйл ажиллагааны стратеги (2012-2016)”-г батлав.

  • 2013
  • 2013-03-13

    Хөдөө аж ахуйн бирж дээр арилжааны зуучлагч/брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх анхны тусгай зөвшөөрөл олголоо.

  • 2014
  • 2014.03.14

    Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав.

  • 2014.04.24

    Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав.

  • 2014-06-18

    Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт нэгдэн орлоо.

  • 2014.05.08

    Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

  • 2014.06.10

    Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

  • 2014.07.07

    Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын даатгагчдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар 3 талт санамж бичиг байгууллаа.

  • 2014.12.

    Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дэмжлэгтэйгээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /JICA/ санхүүжилтээр Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2017 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

  • 2014 он

    Азийн хөгжлийн банкны МОН-9152 төсөлтэй хамтран “Саятан болгох дамжаа” олон ангит телевизийн уран сайхны кино захиалан бүтээлгэлээ. Уг киногоор дамжуулан иргэдийн амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай бодит амьдралд тулгуурласан асуудлыг уран сайхны аргаар илэрхийлэн олон нийтийн хүртээл болгосон нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ач холбогдолтой ажил болсон.


  • 2015
  • 2015 он

    Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэлийн баримт бичгийг цахим хэлбэрээр авах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эрх олгох, бүртгэхтэй холбоотой багц журмуудыг цэгцлэх ажлыг эхлүүлэн “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлсэн бөгөөд иргэд, хуулийн этгээдэд холбогдох зөвлөгөөг тухай бүр өгч, баримт бичгийн бүрдлийг түргэн шуурхай хянах нөхцлийг бүрдүүлэн ажиллалаа.

  • 2015 он

    -Засгийн газрын үнэт цаасны хоёрдагч зах зээлийн арилжааг эхлүүлэв. “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан нийт 510,3 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнийн дүнтэй 5,4 сая ширхэг Засгийн газрын үнэт цаасыг анхдагч зах зээл дээр арилжсан бол хоёрдагч зах зээлд 52,3 мянган ширхэг үнэт цаас 5,1 тэрбум төгрөгөөр тус тус арилжигдлаа.

  • 2015 он

    -“Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр 2016-2021”-ийг батлуулав. Хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сйадын хамтарсан тушаалаар батлууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 20016 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, хөтөлбөрийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, ажлын хэсгүүд байгуулах зэрэг ажлуудыг Монголбанктай хамтран гүйцэтгэв.

  • 2015 он

    -Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг буурууллаа. -“Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил” сэдэвт бүс нутгийн чуулга уулзалтыг Завхан, Хэнтий аймгуудад зохион байгууллаа. -“Санхүүгийн зах зээлийн үндэсний анхдугаар форум”-ыг зохион байгуулав. “Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудад танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • 2015 он

    -Азийн хөгжлийн банк, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран “Сайн туршлага-хөгжлийн үндэс” сэдэвт өдөрлөгийг Архангай аймагт зохион байгуулав. -Ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2015 оны 2, 6 дугаар саруудад 2 удаа бүтцийн өөрчлөлт хийв.


  • 2016
  • 2016.01.22

    “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум зохион байгууллаа МУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдэлээс сэргийлэх, зохистой хяналт зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх, асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх, стратегиа тодорхойлох зорилго бүхий үндэсний хэмжээний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулав.

  • 2016.01.25

    Санхүүгийн зохицуулах хороо бүртгэл зөвшөөрлийн цахим систем нэвтрүүллээ Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүллээ. Ингэснээр санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, байгууллагууд хүсэлт, материалаа зайнаас гаргах боломжтой юм. Төрийн үйлчилгээг зардал, цаг хугацаа хэмнэсэн хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлэв.

  • 2016.03.06

    Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдол авах арга хэмжээний журам батлагдав “Үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг СЗХ-ны хуралдаанаар баталлаа. Ингэснээр үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох үед Хороо тухайн байгууллагын өмч хөрөнгө болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах ажиллагааг шүүхээс өмнө явуулах юм.

  • 2015 он

    -Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг буурууллаа. -“Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил” сэдэвт бүс нутгийн чуулга уулзалтыг Завхан, Хэнтий аймгуудад зохион байгууллаа. -“Санхүүгийн зах зээлийн үндэсний анхдугаар форум”-ыг зохион байгуулав. “Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудад танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • 2016.03.10

    Компанийн засаглалын хөгжлийн төвтэй санамж бичиг байгууллаа Даатгалын компаниуд болон даатгалын мэргэжлийн оролцогч компаниудын засаглалын зохистой удирдлага хяналтын бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний төвтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулав.

  • 2016.05.24

    СХН /AFI/ -ийн Жижиг дунд үйлдвэрлэлийн ажлын хэсгийн хуралдааныш Улаанбаатар хотноо зохион байгуулав Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ийн Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн Ажлын хэсэг (SME Finance working group)-ийн зургаадугаар чуулга уулзалтыг Монгол улсад анх удаа зохион байгууллаа.

  • 2016.06.20

    Албан журмын даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компаниудтай Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллах гурван талт гэрээ байгууллаа Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар өмнөх хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, Замын-Үүд, Ульхан, Бургастай, Тэс, Булган, Боршоо, Ханги, Даян хилийн боомтод “Си эн эн икс” ХХК, Гашуунсухайт, Цагааннуур, Хавирга, Ханх хилийн боомтод “Лояалти солюшн” ХХК, Алтанбулаг, Бичигт, Баянхошуу хилийн боомтод “Нэйшнл эженси” ХХК-г үргэлжлүүлэн ажиллуулахаар хамтран ажиллах гурван талт гэрээг дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгууллаа.

  • 2016.08.01

    Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, дэд дарга нар тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо Монгол Улсын Их Хурлаас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэнг, дэд даргаар Д.Баярсайханг тус тус томиллоо. Шинээр томилогдсон удирдлагууд тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

  • 2016.08.12

    Санхүүгийн зохицуулах хороо шинэ бүтцээр ажиллаж эхлэв Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгох, газар, хэлтсүүд орлогч даргагүй байх, албан хаагчид, мэргэжилтнүүдийг оновчтой байршуулж, ур чадварыг дайчлан ажиллуулах төр, засгийн бодлогын хүрээнд СЗХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Ажлын албаны бүтцийг долоон газар, дөрвөн хэлтэс, хоёр алба, нийт 14 удирдлагатай байхаар баталснаар удирдах албан тушаалтны тоо гурав дахин цөөрөв.

  • 2016.08.12

    2016.08.31 ХЗХ-ны нийт активын хэмжээ анх удаа 100 тэрбум төгрөгөөс давлаа Харин хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн хэмжээ 2 дугаар улиралд 100 тэрбум төгрөгөөс давсан нь салбарын хувьд анхны тохиолдол юм.

  • 2016.09.07

    СЗХ AFI-гийн бүх ажлын хэсэгт орж ажиллана СЗХ-ны дарга С.Даваасүрэн ФАБНУ-д зохион байгуулагдсан Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ийн Дэлхийн бодлогын чуулга уулзалтанд оролцлоо. Манай улс Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хоёр ажлын хэсэгт гишүүнээр оролцдог. Цаашид зургаан ажлын хэсэгт бүгдэд нь оролцож, мэргэжилтнүүдээ томилон ажлуулах хүсэлтийг AFI-ийн удирдлагууд хүлээн авлаа.

  • 2016.10.10

    Санхүүгийн зохицуулах хороо “Судалгааны цаг”-тай боллоо Дэлхийн санхүүгийн зах зээлд нэвтэрч буй шинэ хэрэгслүүд, чиг хандлага, дэвшилтэт үзэл баримтлалын тухай мэдлэг мэдээллийг шуурхай хүлээн авах, судлах, харилцан солилцох, улмаар дотоодын зах зээлд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Судалгааны цаг”-тай боллоо. Судалгааны цагийг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна.

  • 2016.10.18

    Шинээр байгуулагдах ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүллээ Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, санхүүгийн салбарт бий болсон эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах үүднээс шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоолоо.

  • 2016.10.26

    “Нэг зорилго-Нэг шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа Санхүүгийн зохицуулах хороо, МҮЦАЭХ Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн “Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” сэдэвт хөрөнгийн зах зээлийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • 2016.11.19

    Хорооны шинэ гишүүдийг томиллоо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Отгонбатын Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Лувсандагвын Энхтайванг улираан, Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа нарыг шинээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөллөө.

  • 2016.12.26

    ББСБ-ын зээлийн хүүг дөрвөн жилийн дараа гэхэд хоёр дахин бага болгох бодлогын зорилтоо зарлав ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН буурна.