Эрсдэлд суурилсан хяналт шалгалт

Санхүүгийн зохицуулах хороо гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалтаас эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцооруу шилжихээр холбогдох бодлогын баримт бичгүүдийг боловсруулан баталж, үйл ажиллагаандаа мөрдөж эхлээд байна. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт нь тухай байгууллагад үүсч болзошгүй эрсдэлийн түвшинг тогтоож, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах буюу энэ талаарх саналаа Хорооны удирдлагад танилцуулах, холбогдох шийдвэр гаргуулахад оршино. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн оролцогчдын эрсдлийг тооцох, удирдах тогтолцоо бүрдэх юм.