Шалгалтын удирдамж
Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар баталсан удирдамжийн дагуу газар дээрх хяналт, шалгалт хийх бөгөөд шалгалтын удирдамжид баталсан он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар, шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтын төрөл, арга, хэлбэр, шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч, шалгалт эхлэх болон дуусах хугацаа, шалгалт эхлэх болон дуусах хугацаа, өмнө хийсэн шалгалтын талаархи мэдээллийг багтаасан байдаг. Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамжийг танилцуулна. Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.