Газар дээрх хяналт шалгалт
Газар дээрх хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гэж ангилна. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан шалгалтын удирдамжийн дагуу хийнэ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан газар дээрх хяналт шалгалтын хуваарийн дагуу хийнэ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтнаар удирдамжийг батлуулж, шалгалтад хамрагдах байгууллагад танилцуулж, шалгалтыг гүйцэтгэн. Шалгалтыг үйл ажиллагааны хамрах цар хүрээгээр нь иж бүрэн, хэсэгчилсэн гэж ангилна.
Иж бүрэн шалгалт гэж Хорооноос батлагдсан хуваарь, удирдамжийн хүрээнд үндсэн үйл ажиллагааг санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, байгууллагын дүрэм, гаргасан журам, заавар, шийдвэрүүдэд тулгуурлан үйл ажиллагааг бүхэлд нь хамруулж нарийвчлан шалгаж, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхийг хэлнэ.
Хэсэгчилсэн шалгалт гэж иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шүүмжлэлийн мөрөөр, эсхүл Хорооноос шалгах шаардлагатай гэж тухайн байгууллагын үйл ажиллагааны тодорхой хэсгийг асуудлын нэр төрлөөр нь шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөхийг хэлнэ.
Нэгдсэн хяналт шалгалт гэж компанийн нэгдлийн оролцогчийн санхүүгийн үйл ажиллагаа буюу оролцогч хоорондын хөрөнгийн урсгал, өглөг, авлага, зээл болон бусад үүрэг, хяналтын тогтолцоог дангаар болон нэгдсэн байдлаар хяналт шалгалт хийхийг хэлдэг.