Шалгалтын тайлан

Шалгалтын тайланд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналт болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлын талаархи дүгнэлт, тайлантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хариу шаардах, хариу шаардаагүй бол онцгойлон анхаарах асуудлуудыг тусгадаг. Хороо шалгалт дууссанаас хойш ажлын 45 хоногийн дотор шалгалтын товч тайланг шалгалт хийсэн байгууллагад хүргүүлнэ. Шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй байна.