Газрын чиг үүрэг

Хорооны зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад шаардлага, шалгуурыг  зайнаас хянаж, газар дээр нь шалгах, хяналт тавих, зохицуулалттай этгээдийн зохистой харьцаа алдагдаж төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хууль тогтоомж, журамд заасан албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн  эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үнэт цаасны зах зээлийн хяналтын чиглэлээр:

  • Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулалтын сан, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэгч, төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллага, арилжаа эрхлэх байгууллага, өөрийгөө зохицуулах байгууллага, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн бирж, түүний зуучлагчийн зэрэг үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвартай холбоотой үзүүлэлтүүдээр тайлан, мэдээ, судалгаа гаргуулан авч үнэн зөв эсэхийг нь шалган, шаардлагатай тохиолдолд тохируулга, залруулга хийж, санхүү, төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргах
  • Үнэт цаас гаргагчийн хууль тогтоомж болон дүрэм журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Ирүүлсэн тайлан, мэдээг хянах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арилгуулах арга хэмжээг тухай бүр авах, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгах;
  • Зохицуулалттай этгээд, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийж, санхүү төлбөрийн чадвар болон үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан Хорооны удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх;
  • Захиргааны хариуцлага ногдуулах, зөрчлийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүргүүлэх, шалгуулах;
  • Санхүүгийн зах зээлийн хэрэг зөрчил болон бусад хууль бус үйлдэлд хяналт шалгалт хийх чиглэлээр бусад холбогдох хяналт, зохицуулалтын байгууллага болон шүүх, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн компанийн засаглалд үнэлэлт өгөх, энэ чиглэлээрх холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих.

Даатгалын зах зээлийн хяналтын чиглэлээр:

  • Даатгагч, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвартай холбоотой үзүүлэлтүүдээр тайлан, мэдээ, судалгаа гаргуулан авч үнэн зөв эсэхийг нь шалган, шаардлагатай тохиолдолд тохируулга, залруулга хийж, санхүү, төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргах;
  • Ирүүлсэн тайлан, мэдээг хянах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арилгуулах арга хэмжээг тухай бүр авах, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгах;
  • Даатгагч, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийж, санхүү төлбөрийн чадварт үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан Хорооны удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх;
  • Захиргааны хариуцлага ногдуулах, зөрчлийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүргүүлэх, шалгуулах;
  • Санхүүгийн зах зээлийн хэрэг зөрчил болон бусад хууль бус үйлдэлд хяналт шалгалт хийх чиглэлээр бусад холбогдох хяналт, зохицуулалтын байгууллага болон шүүх, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Даатгагч болон мэргэжлийн оролцогчийн компанийн засаглалд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ чиглэлээрх холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих.

Банк бус санхүүгийн байгууллагын хяналтын чиглэлээр:

  • Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвартай холбоотой үзүүлэлтүүдээр тайлан, мэдээ, судалгаа гаргуулан авч үнэн зөв эсэхийг нь шалган, шаардлагатай тохиолдолд тохируулга, залруулга хийж, санхүү, төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргах;
  • Ирүүлсэн тайлан, мэдээг хянах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арилгуулах арга хэмжээг тухай бүр авах, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгах;
  • Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийж, санхүү төлбөрийн чадварт үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан Хорооны удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх;
  • Захиргааны хариуцлага ногдуулах, зөрчлийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүргүүлэх, шалгуулах;
  • Санхүүгийн зах зээлийн хэрэг зөрчил болон бусад хууль бус үйлдэлд хяналт шалгалт хийх чиглэлээр бусад холбогдох хяналт, зохицуулалтын байгууллага болон шүүх, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Банк бус санхүүгийн байгууллагын компанийн засаглалд үнэлэлт өгөх, үнэлэх, энэ чиглэлээрх холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих.

Хадгаламж зээлийн хоршооны хяналтын чиглэлээр:

  • Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, тэдгээрийн санхүү, төлбөрийн чадвартай холбоотой үзүүлэлтүүдээр тайлан, мэдээ, судалгаа гаргуулан авч үнэн зөв эсэхийг нь шалган, шаардлагатай тохиолдолд тохируулга, залруулга хийж, санхүү, төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргах;
  • Ирүүлсэн тайлан, мэдээг хянах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арилгуулах арга хэмжээг тухай бүр авах, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгах;
  • Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийж, санхүү төлбөрийн чадварт үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан Хорооны удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх;
  • Захиргааны хариуцлага ногдуулах, зөрчлийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүргүүлэх, шалгуулах;
  • Санхүүгийн зах зээлийн хэрэг зөрчил болон бусад хууль бус үйлдэлд хяналт шалгалт хийх чиглэлээр бусад холбогдох хяналт, зохицуулалтын байгууллага болон шүүх, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах.

Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр:

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянаж, гомдлыг барагдуулах талаар санал дүгнэлт гаргаж, шийдвэрлэх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдын хоорондын маргааныг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх;
  • Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд хамгаалах;
  • Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг төлөөлж хууль, шүүхийн байгууллагад хандах, тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах;
  • Эрх ашиг нь зөрчигдсөн хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах талаар хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;
  • Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал гаргаж, шийдвэрлүүлэх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үнэт цаас гаргагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх нийтэд хүргэж буй мэдээлэл, сурталчилгаанд хяналт тавих.

Мөнгө угаахтай тэмцэх алба

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсад дагаж мөрдөгдөж буй стандартад нийцсэн өөрийн орны онцлогт тохирсон эрх зүйн орчныг бүрдүүлэх, дүрэм, журам, зааврын төслийг боловсруулж, батлуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэх бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актын төсөл, төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг боловсруулах, санал дүгнэлт өгөх, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ авах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал гаргаж, шийдвэрлүүлэх;
  • Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үйл ажиллагаанд зайнаас тавих  хяналтыг хэрэгжүүлж, тайлан, мэдээг хянах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арилгуулах арга хэмжээг тухай бүр авах, шаардлагатай гэж үзвэл газар дээрх шалгалтыг хийх;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн мөнгө угаах эрсдэлд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан Хорооны удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх;   
  • Холбогдох эрсдэлийн нэгдсэн судалгаа шинжилгээг хийж, дүгнэлт гаргах, танилцуулах;
  • Захиргааны хариуцлага ногдуулах, зөрчлийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэх, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүргүүлж, шалгуулах;
  • Санхүүгийн зах зээлийн хэрэг зөрчил болон бусад хууль бус үйлдэлд хяналт шалгалт хийх чиглэлээр холбогдох хяналт, зохицуулалтын байгууллага болон шүүх, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Шаардлагатай тохиолдолд Хороог төлөөлж хууль, шүүхийн байгууллагад хандах.