Хорооны шийдвэр

​​​​​Улсын ерөнхий болон ахлах байцаагч

Санхүүгийн зохицуулах хороо нь Улсын ерөнхий байцаагч, Улсын ахлах байцаагч, Улсын байцаагчтай байх бөгөөд Хорооны дарга Улсын ерөнхий байцаагч, Хорооны гишүүн, Ажлын албаны дарга, холбогдох газрын дарга Улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын чиг үүрэг гүйцэтгэх Хорооны ажлын албаны удирдах болон гүйцэтгэх ажилтнуудад Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр улсын байцаагчийн эрх олгоно. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Улсын ерөнхий байцаагч олгодог. Улсын байцаагчийн гаргасан шийтгэврийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шийтгэвэр гарснаас хойш 10 хоногийн дотор улсын ахлах байцаагчид, улсын ахлах байцаагчийн шийтгэвэрт улсын ерөнхий байцаагчид гаргаж болно.  Улсын байцаагчийн шийтгэврийг үндэслэлгүй гэж үзвэл улсын ахлах байцаагч; улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн шийтгэврийг үндэслэлгүй гэж үзвэл улсын ерөнхий байцаагч уг шийтгэврийг өөрчлөх буюу хүчингүй болгож болно.

Хорооны хяналтын зөвлөл

Хорооны дэргэд Хорооноос гаргасан аливаа шийдвэртэй холбогдсон гомдлыг урьдчилан хянах, Хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажилладаг. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал баталдаг ба уг зөвлөлийн дарга, 4 гишүүнийг Улсын Их Хурлаас 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хяналтын зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд: Хяналтын зөвлөлийн шийдвэр гарах хүртэл Хорооны шийдвэрийн хэрэгжилтийг Хяналтын зөвлөл түр түдгэлзүүлж болноь Хяналтын зөвлөлийн хуульд нийцсэн шийдвэрийг Хороо биелүүлэх үүрэгтэй, Хяналтын зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болох байна.