Шийтгэл

Шүүх

Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, мөн холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол  болон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн захирамж гарсанаас хойш тогтоосон хугацаанд хариуцагч тал төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд төлбөр авагч шүүхэд, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаснаар болон шийдвэрийг даруй  биелүүлэх шаардлагатай гэж шүүх үзсэнээр , шүүх 7 хоногийн дотор албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарган шүүхийн гүйцэтгэх хуудас бичнэ. Албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор албадан гүйцэтгүүлэх тухай төлбөр авагчийн хүсэлт,шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж,  шүүхийн гүйцэтгэх хуудас болон  шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлнэ.