English 

NOTE: To use the advanced features of this site you need javascript turned on.

Мэдээлэл
2012 оны 2-р сарын 03, Баасан гариг, 06:39

Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор даатгалын байгууллагад аудит хийх эрхийг дараахь аудитын компаниудад 3 жилийн хугацаатайгаар олгов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 03, Баасан гариг, 06:41
 
Мэдээлэл
2012 оны 2-р сарын 03, Баасан гариг, 02:50

Санхүүгийн зохицуулах хорооноос 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Даатгалын компани болон Даатгалын мэргэжлийн оролцогч компаниудын 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийх эрх авсан 2 доошгүй аудитортой аудитын компанийн нэрсийг мэдээлж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 03, Баасан гариг, 02:52
Дэлгэрэнгүй...
 
ЗАРЛАЛ
2012 оны 1-р сарын 30, Даваа гариг, 07:42

2011 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 15, 2011 оны 12 дугаар сарын 05-наас 13-ны өдрүүдэд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-ноос хамтран зохион байгуулсан Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох болон эрх сунгах сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн иргэдийг Санхүүгийн зохицуулах хорооны 101 тоотоос ирж үнэмлэхээ авахыг мэдэгдэж байна.

ҮНЭТ ЦААСНЫ ГАЗАР

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 30, Даваа гариг, 07:43
 
Мэдээлэл
2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 07:24

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаал

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 07:25
 
Мэдээлэл
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 02:10
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 07:35
 
ХУВЬЦААТ КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫН АНХААРАЛД
2012 оны 1-р сарын 20, Баасан гариг, 09:09

Хувьцаат компани нь хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд чөлөөтэй арилжаалдаг, олон тооны хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй, ил тод байх буюу компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах үндсэн шинж бүхий компанийн хэлбэр юм.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд олон улсын компанийн засаглалын үндсэн суурь зарчмуудыг Компанийн тухай хуульд тусгах замаар уг хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувьцаат компанийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, удирдлага зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, түүний өөрийн хөрөнгөтэй харьцах харьцаа, гарах үр дагавар, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, зохион байгуулах, шийдвэр гаргах журам, төлөөлөн удирдах зөвлөлийн байнгын, тогтвортой, хараат бус байдал, тэдгээрийн дэргэдэх хороодуудын үйл ажиллагаа, ногдол ашиг хувиарлах нөхцөл, компанийн эрх бүхий албан тушаалтны хариуцлага, хориглох үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл шаардах болон шүүхэд гомдол гаргах эрх зэрэг зохицуулалтууд нь бүхэлдээ шинэчлэгдсэн болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 23, Даваа гариг, 07:35
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL