Нэмэгдсэн: 2015-06-03 21:21:00

Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй урлагийн наадамд Санхүүгийн зохицуулах хорооны бүжгийн хамтлаг амжилттай оролцож гурав дугаар байр эзэллээ. Улсын их хурлын харьяа байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг спортын тэмцээн энэ жил урлагийн төрлөөр хүрээгээ тэлсэн юм. Анхны урлагийн тэмцээн дуу, бүжгийн төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа. Дууны төрөлд, Үндэсний статистикийн хороо нэг, Улсын Их хурлын Тамгын газар хоёр, “Монгол банк”-ны албан хаагчид гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Харин бүжгийн төрөлд “Монгол банк” тэргүүлж, Улсын их хурлын Тамгын газрын хамтлаг удаахь байр, Санхүүгийн зохицуулах хорооны хамтлаг гутгаар байрт шалгарлаа.

  • Мэдээний зураг,