Нэмэгдсэн: 2015-05-18 11:00:00

Байнгын ажиллагаатай парламентын  25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “УЛСЫН ИХ ХУРЛЫН ЦОМ 2015” урлаг спортын тэмцээн амжилттай үргэлжилж байна. 2015 оны тавдугаар сарын 16 нд болсон дартсын тэмцээнд Санхүүгийн зохицуулах хорооны баг гуравдугаар байрт шалгарч энэ жилийн тэмцээний хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Дартсын тэмцээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Хяналт шалгалтын газрын дарга Т.Жамбаажамц, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Мандуул,  Хяналт шалгалтын газрын хянан шалгагч Б.Уранчимэг нар баг болж, байгууллагаа төлөөлсөн юм. Улсын их хурлын харьяа есөн байгууллага оролцсон дартсын тэмцээн өрсөлдөөнтэй болж өнгрөлөө. Спортын тэмцээн ирэх долоо хоногт гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжилнэ. 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,