Нэмэгдсэн: 2015-05-20 11:02:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 2014 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаасны бүртгэлийн журамд өөрчлөлт орууллаа.

Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар Санхүүгийн зохицуулах хорооЗасгийн газрын өрийн хэрэгслийг бүртгэх эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт орж Засгийн газрын өрийн хэрэгсэл гаргахыг батлах эрх УИХ-д, аймаг нийслэлийн Засаг даргын өрийн хэрэгсэл гаргахыг батлах эрх аймаг, нийслэлийн ИТХ-д тус тус шилжсэн юм. ИймдЗасгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг Үнэт цаасны бүртгэлийн журмын холбогдох хэсгийг хүчингүй болголоо. 

Мөн Үнэт цаасны бүртгэлээс хасагдаж буй хувьцаат компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдаж авахад шаардагдах мөнгөн хөрөнгийг “ҮЦТТТХТ” ХХК-ийн дансанд Хорооны шийдвэр гарахаас өмнө байршуулсан байх зэрэг зохицуулалтыг уг журамд оруулж өгсөн юм. Учир нь хувьцааг бүртгэлээс хасахад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх тодорхой хэмжээгээр зөрчигддөг бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхтэй боловч уг эрхийн хэрэгжилт бодит амьдрал дээр дутмаг байгааг энэхүү өөрчлөлтөөр нарийвчлан зохицууллаа. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнө компанийн хүлээх үүргийн хэрэгжилт хангагдахаас гадна ногдол хувийн төлбөрийг байршуулсаны дараа үнэт цаасыг бүртгэлээс хасдаг болох юм. 

 
  • Мэдээний зураг,