Нэмэгдсэн: 2015-05-19 11:03:00

Хорооны даргын 2015 оны 107 дугаар тушаалаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн бодлогын зөвлөлийн анхны хурал 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хорооны 207 тоотод болж өнгөрлөө.

Уг хурлаар Хорооноос ХААБ-ийн чиглэлээр баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар гишүүд санал бодлоо солилцсон болно.

Улмаар 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус бодлогын зөвлөлийн гишүүд ХААБ-ийн үндсэн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан бөгөөд энэ үеэр ХААБ-ийн гүйцэтгэх захирал, албадын захирлууд тус байгууллагын үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулт өгөв.

Мөн ХААБ-ийн үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай байгаа хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах саналыг биржийн удирдлагаас дэвшүүлсэн бөгөөд цаашид бодлогын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах тухайгаа уламжилжээ.   

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,