Нэмэгдсэн: 2016-04-13 14:02:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж нийт 32 асуудал хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар “Мик актив ес” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. “Мөн Үнэт цаасны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулсан зарим нэр бүхий журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ээлжит хуралдаанаар “Миг даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, “Номад капитал” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Эф Си Икс ҮЦК” ХХК,  “Бумбат Алтай ҮЦК” ХХК-д андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх, “Од бүртгэл аудит” ХХК-д үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж авлаа.

“Эс Эй Жи финанс” ХХК, “Юнайтед капитал инвест”ХХК, “Хос финанс”ХХК, “Та финанс”ХХК, “Итгэлт инвест”ХХК, “Энх үүд инвест”ХХК, “Мобифинанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, “Домог инвест” ХХК-д банк бус санхүүгийн зээл факторингийн үйлчилгээ болон гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо. “Мобифинанс ББСБ” нь мобиэкспрэсс үйлчилгээг нэвтрүүлсэн туршлага дээрээ үндэслэн иргэдэд 5000-1000000 төгрөгийн 3-4 хувийн хүүтэй бичил зээл олгохоор зорьж байгаа талаарх бизнес төлөвлөгөөгөө гишүүдэд танилцуулсан юм.

Мөн тус хуралдаанаар  “Өгөөдэй зоос” ХХК, “ГСБЭХ” ХХК, “Май капитал” ХХК, “Байтерек” ХХК-ийн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Өөжгий финанс”ХХК, Өгөөмөр дэнж” ХХК-д хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ