Нэмэгдсэн: 2016-07-29 12:37:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит арван гуравдугаар хуралдаан 2016 оны     7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд

  • “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг батлав.

Хоёр. Хяналт шалгалтын хүрээнд

  • “Түвшин Ориент” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
  • “Юу энд эн” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
  • “Жи Эй Си Си” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
  • “Дархан брокер ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
  • “Хүнгэлдуут” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  • “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлав.
  • Хорооны 2011 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”, 2012 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох заавар”-т өөрчлөлт оруулав.

Гурав. Бүртгэл зөвшөөрлийн хүрээнд

  • “Өмгөөллийн лэкслоси” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээс хасав.
  • “Сикап ҮЦК” ХХК-д андррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
  • “Аллианс капитал”, “Эрдэнэт санхүүгийн нэгдэл”, “Алтан тэвш уул”, “Тотал файнансе”, “Бидэт”, “Жи Би Си Си”, “Ган хүлэг капитал групп”, “Амна финанс”, “Хөх тэнгэрийн үүрийн цолмон”, “Бизнес финанс групп” зэрэг нэр бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
  • “Мобифинанс ББСБ” ХХК-д төлбөрийн тооцооны хэрэгсэл гаргах тусгай зөвшөөрөл нэмж олгов.
  • Мөн “Шилийн зоо”, “Тэгш таван цэн” зэрэг хадгаламж, зээлийн хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгалаа.