Нэмэгдсэн: 2016-10-05 16:16:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, түүнд хяналт тавих зохицуулалтын журам”-ын нэгдүгээр хавсралт

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭГДЭЛ

Компанийн нэр

 

Хаяг, утас

 

Хурал хуралдах өдөр, цаг

 

Хурал хуралдах газар /хаяг, байршил/

 

Хурлын төрөл:

ээлжит

ээлжит бус

Хурал зарлагч

ТУЗ

ТУЗ-ийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн санал, шаардлага гаргасан /нэр/

Саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан /нэр/

Хурал хуралдах шийдвэр гаргасан огноо

 

Олон нийтэд зарлах огноо

 

Бүртгэх өдөр

 

Гэрээний дагуу хурлын баримт, бичгийг брокер, дилерийн компанид хүргүүлэх огноо

 

Хүргүүлсэн огноо

 

Хурлын даргын нэр

 

Тооллогын комиссийн дарга, гишүүдийн нэр 

 

Баримт, бичгийн жагсаалт /хавсралтаар/

 

Баримт, бичгийн хуудсын тоо

 

.................. ширхэг

................. хуудас

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОММИССЫН ДАРГА

..................................                          /......................................./

 

... оны ... дүгээр сарын ... -ний өдөр

Дээрх мэдээллийг, хавсралт материалын хамт 2 хувь үйлдэж

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-д тус тус ирүүлнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 27-ны

өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн

хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, түүнд хяналт тавих

зохицуулалтын журам”-ын хоёрдугаар хавсралт

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН

 МЭДЭГДЭЛИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС

 

ЗҮЙЛ

ТАЙЛБАР

1

Компанийн нэр

 

2

Хаяг, байршил

 

3

ТУЗ-ийн хурал хийсэн огноо

 

4

Хурал зарлагчийн мэдээлэл

 

5

Хороонд ирүүлсэн огноо /Хурал хуралдуулах шийдвэр гарсанаас хойш 3 хоногийн дотор/

 

6

Олон нийтэд зарлах огноо /Хурал хуралдуулах шийдвэр гарсанаас хойш 5 хоногийн дотор/

 

  7

Эхний зарласнаас хойш 15 хоногт дахин зарласан эсэх

 

8

Бүртгэх огноо /зараас хойш 10 хоногт/

 

9

Хэлэлцэх асуудал /Компанийн тухай хуулийн 60.2 дахь заалттай нийцэж буй эсэх/

 

10

Саналын хуудасны загвар

 

11

Саналын хуудас хүлээн авах өдөр

 

 

12

Хурлын даргын нэр

 

Хурлын комиссийн гишүүдийн нэрс

 

13

Хурал хуралдуулах огноо /шийдвэр гарсанаас хойш 40-өөс доошгүй хоног/

 

 

14

Хурал хуралдуулах газар, байршил, хаяг

 

Хурал хуралдуулах огноо, цаг

 

15

Хурлын мэдэгдэл хянасан хянан шалгагчийн нэр

 

Хурлын мэдэгдэл хянасан хянан шалгагчийн гарын үсэг

 

Хурлын мэдэгдэл хянасан огноо

 

***

 

Журмын төслийн заалтууд

Тайлбар

1

2.6. Хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад бусад гэсэн хэсэг байх шаардлагатай бол энэ нь зөвхөн Компанийн тухай хуулийн 62.1-д заасан асуудал байх бөгөөд эдгээрээс бусад асуудлыг энэ хэсэгт оруулахгүй.

Шинэ зохицуулалт

Компанийн тухай хуулийн 62.1 Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

62.1.1.компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

62.1.2.нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах;

62.1.3.компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох;

62.1.4.компанийн хэлбэрийг өөрчлөх;

62.1.5.компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;

62.1.6.хувьцааг хуваах буюу нэгтгэх;

62.1.7.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;

62.1.8.энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх;

62.1.9.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

62.1.10.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах;

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

62.1.11.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах;

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

62.1.12.энэ хуульд заасны дагуу компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх;

62.1.13.компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

62.1.14.энэ хуулийн 96.4-т заасан тайлан;

62.1.15.төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал;

62.1.16.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал

2

2.7. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Компанийн тухай хуулийн 64.2*-т заасны дагуу хурал зарлагч этгээд  тогтоох бөгөөд энэ өдөр нь энэхүү журмын 3.5-д заасны дагуу хурал хуралдуулах тухай зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 15-20 дахь өдөр байхаар тогтооно.

 

* 64.2.Хувьцаат компанийн хувьд бүртгэлийн өдрийг төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах үед тогтоох бөгөөд энэ өдөр нь хурал хуралдуулах тухай шийдвэр гарсан өдрөөс өмнө байж болохгүй.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан

Шинэчлэн найруулсан зохицуулалт

2.5. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Компанийн тухай хуулийн 64.2-т заасны дагуу хурал зарлагч этгээд тогтоох бөгөөд энэ өдөр нь энэхүү журмын 3.5–д заасны дагуу хурал хуралдуулах тухай зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 10 дахь өдөр байхаар тогтооно.

 

 

 

3

2.9.4. Компанийн тухай хуулийн 80.11-т нийцүүлэн хурал хуралдуулах шийдвэр гаргасан ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тусгагдсан хуралд оролцсон гишүүд, хурлаар хэлэлцсэн асуудал, санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дүн, гаргасан шийдвэр зэрэг баримт материал.

Шинэ зохицуулалт

80.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:

80.11.1.хурал хуралдсан газар, өдөр, цаг;

80.11.2.хуралд оролцсон гишүүд;

80.11.3.хурлаар хэлэлцсэн асуудал;

80.11.4.санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дүн;

80.11.5.гаргасан шийдвэр.

 

 

4

 

2.9.5. Компанийн тухай хуулийн 61.2-д заасны дагуу хурал зарлагч санал шаардлага гаргаж, Компанийн тухай хуулийн 61.7-д заасан үндэслэлээр хурал зарлаж байгаа бол хурлын мэдэгдэлд дараах баримт, материалыг хавсаргана.

2.9.5.1. ТУЗ-д санал шаардлага хүргүүлснийг нотлох баримт /албан бичгийн хуулбар, түүнийг хүлээн авсан ТУЗ-ийн даргын гарын үсэг, санал шаардлагад өгсөн ТУЗ-ийн хариу, хариу өгөөгүй тохиолдолд хурал зарлаж буй хувьцаа эзэмшигчийн тайлбар/;

2.9.5.2. Саналын эрх бүхий хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг эзэмшиж буйг батлах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээдийн тодорхойлолт.  

Шинэ зохицуулалт

61.2.Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй.

61.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;

61.7.Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно

61.4.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.

61.2.Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй.

5

2.11. Компанийн тухай хуулийн 64.7, 68.5-д заасантай нийцүүлж ТУЗ бүртгэх өдрөөс хойш хувьцаа худалдан авсан этгээдийг хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээдийн бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулна.

Шинэ зохицуулалт

64.7.Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээдийн бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулна.

68.5.Хувьцаат компанийн хувьд бүртгэлийн өдрөөс хойш хувьцаагаа бусдад шилжүүлсэн этгээд шинэ эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох итгэмжлэл олгох, эсхүл шинэ эзэмшигчийн өгсөн зааврын дагуу санал өгч болно.

6

2.12. Компани нь хурлын шийдвэрийг нэн даруй нийтэд мэдээлж, дараах баримт холбогдох баримт бичиг, мэдээллийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.8-т заасан хугацаа буюу хурал хуралдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлнэ. Үүнд:

2.12.1. Ирцийн бүртгэл, итгэмжлэлээр оролцож буй этгээдийн бүртгэл, ирцийн баталгаажилт,

2.12.2. Саналын хуудасны хуулбарууд;

2.12.3. Тооллогын комиссын дарга, гишүүдийг томилсон шийдвэр;

2.12.4.Тооллогын комиссын шийдвэрүүд;

2.12.5. Хурлын тэмдэглэл, хурлын шийдвэрүүд;

2.12.6. Шаардлагатай бусад баримтууд.

Шинэ зохицуулалт

7

2.16. Энэхүү журмын хоёрдугаар хавсралтын дагуу Хорооны хянан шалгагч “Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэлийн хяналтын хуудас”-аар хурлын мэдэгдэлд хяналт тавина.

Шинэ зохицуулалт

8

3.1. Хурал зарлагч этгээд энэ журмын 2.9-т заасны дагуу хурлын мэдэгдлийг хавсралт материалын хамт Хороо болон хөрөнгийн биржид тус тус 2 хоногийн өмнө ирүүлсний дараа хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд мэдээлнэ.

Шинэчлэн найруулсан зохицуулалт

/3.1Хурал зарлагч этгээд энэ журмын 2.6-т заасны дагуу хурлын мэдэгдлийг хавсралт материалын хамт Хороонд ирүүлсний дараа хурлын тухай зарыг хувьцаа зэмшигчдэд мэдээлнэ.

9

3.3. Хурал зарлагч этгээд нь хурлын зарыг хурал хуралдахаас 30 болон түүнээс багагүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевизийн аль нэг, компанийн болон хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ мэдээлнэ.

Шинэчлэн найруулсан зохицуулалт

/3.3. Хурал зарлагч этгээд нь хурлын зарыг хурал хуралдахаас 30 болон түүнээс багагүй хоногийн өмнө өдөр тутмын 2-оос доошгүй сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевиз болон Хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ мэдээлнэ.

10

3.4. Энэ журмын 3.3-т заасан мэдээг мэдээлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевизийн аль нэгээр анх мэдээлсэн хэлбэрийн дагуу дахин мэдээлнэ.

Шинэчлэн найруулсан зохицуулалт

3.4. Энэ журмын 3.3-т заасан мэдээг мэдээлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа анх мэдээлсэн хэлбэрийн дагуу дахин мэдээлнэ.

 

11

3.7. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан хурлын ирц хүрээгүй тохиолдолд энэ тухай тэмдэглэл, протокол үйлдэж, хойшлогдсон хурлын товыг тогтоож, хуралд хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гарган хурлыг хойшлуулна. Хурал хойшлогдсон тухай мэдэгдлийг холбогдох материалын хамт Хороо, хөрөнгийн биржид ажлын 4 хоногт багтаан тус тус ирүүлнэ.

Шинэчлэн найруулсан зохицуулалт

3.8. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан хурлын ирц хүрээгүй тохиолдолд энэ тухай тэмдэглэл, протокол үйлдэж, хойшлогдсон хурлын товыг тогтоож, хуралд хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гарган хурлыг хойшлуулна. Хурал хойшлогдсон тухай мэдэгдлийг холбогдох материалын хамт Хороонд ажлын 4 хоногт багтаан ирүүлнэ.

12

3.8. Хойшлогдсон хурлыг Компанийн тухай хуулийн 69.9-д заасантай нийцүүлж ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хойшлогдсон хурал болох газар, өдөр, цагийг энэ журмын 3.3-т заасан хэлбэр, шаардлагын дагуу дахин мэдээлнэ.

Шинэчлэн найруулсан зохицуулалт

3.9. Хойшлогдсон хурлыг ажлын 20 хоногийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас 10 болон түүнээс багагүй хоногийн өмнө хойшлогдсон хурал болох газар, өдөр, цагийг энэ журмын 3.3-т заасан хэлбэр, шаардлагын дагуу дахин мэдээлнэ.

13

3.9. Хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичгийг хурлын зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, дилерийн компанид хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Шинэчлэн найруулсан зохицуулалт

3.10. Хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичгийг хурлын зар мэдээг нийтэд анх хүргэсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, дилерийн компанид хүргүүлнэ.

14

5.2. Энэхүү журмын хэрэгжилтэд Хорооны улсын байцаагч хяналт тавина.

Шинэ зохицуулалт

15

5.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн10.8.5-д заасны дагуу Хорооны улсын байцаагч захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Шинэчлэн найруулсан зохицуулалт

4.1. Энэ журмын 2.10-т заасныг зөрчсөн бол Хорооны үнэт цаасны гүйлгээний улсын байцаагч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.1.1-т заасан журмын дагуу буруу этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

 

16

“Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, түүнд хяналт тавих зохицуулалтын журам”-ын нэгдүгээр хавсралт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл”

Шинэчлэн найруулсан зохицуулалт

17

 “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, түүнд хяналт тавих зохицуулалтын журам”-ын хоёрдугаар хавсралт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэлийн хяналтын хуудас”

Шинэ зохицуулалт

Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны

2012 он 02 дугаар сарын 15-ны өдрийн

34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭГДЭЛ

 

Компанийн нэр .........................................................................................................................

Хаяг, утас ..................................................................................................................................

Хурал хуралдах огноо, цаг, газар .....................................................................................................

..........................................................................................................................................................

Хурал хуралдах шийдвэр гаргасан огноо .......................................................................................

Олон нийтэд зарлах огноо ...............................................................................................................

Бүртгэх өдөр .....................................................................................................................................

Гэрээний дагуу хурлын баримт, бичгийг брокер дилерийн компанид хүргүүлэх огноо ......................

Хүргүүлсэн огноо ...................................

Хурлын баримт, бичгийн хуудсын тоо .................. ширхэг, .................. хуудас

 

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ

КОМИССЫН ДАРГА .................................. /......................................./

 

...... оны .... дүгээр сарын ...... –ний өдөр

 

........................................................................................................................................................

 

ХҮЛЭЭН АВСАН :

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН .................................. /......................................./

 

...... оны .... дүгээр сарын ...... –ний өдөр

 

........................................................................................................................................................

 

Дээрх мэлээллийг, хавсралт материалын хамт 2 хувь үйлдэж Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-д тус тус ирүүлнэ