Нэмэгдсэн: 2017-02-21 15:53:00

   Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 198 дугаар тогтоолоор баталсан “Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ын 3.1.26-д зааснаар даатгагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, хувьцаат компани, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ байгуулсных нь төлөө даатгалын төлөөлөгчид олгосон төлбөр, хөлс, даатгуулагч, даатгалын гэрээний талаарх мэдээллийг улирал бүр гарган Хороонд хүргүүлэх үүргийг хүлээсэн байдаг.

    Мөн энэхүү мэдээллийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд ил тод зарлан мэдээлнэ.Даатгалын компаниудад дээрх журмын шаардлагыг хангаж ажиллахыг Даатгалын газраас санууллаа.