Нэмэгдсэн: 2017-02-24 11:27:00

  Алтан унжлагат гал тахиа жилийн босгон дээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хорооны дарга С.Даваасүрэн ирэх жилүүдэд хийж, хэрэгжүүлэхээр зорьж буй зорилт, ажлынхаа талаар товч танилцуулж, “Та бүхний залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулж ирсэн санхүүгийн зах зээлийн салбарыг өнгөтэй өөдтэй авч явахыг хичээх болно” гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

  Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Ахмадын баярын өдөр Хороо Ахмадын зөвлөлтэйгөө хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэ тухай Ажлын албаны дарга Т.Жамбаажамц сануулж, “Та бүхний үнэтэй санал шүүмж бидний цаашдын ажилд түлхэц болох тул хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүнийхээ хүрээнд Ахмадын сан байгуулаад байгаа маань өнөөдөр 1.0 сая төгрөгийн хуримтлалтай болсон. Сангийн журмаа та бүхний санал дээр тулгуурлан боловсруулж баталлаа. Бид ахмад үеийнхэнтэйгээ бүх талаар хамтран ажиллаж, та бүхний туршлага, мэдлэгийг уламжлан үргэлжлүүлнэ” гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Жил бүр сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохиодог энэхүү хүлээн авалтын үеэр Хорооны дарга, удирдлагууд настнууддаа гарын бэлэг өглөө.