Нэмэгдсэн: 2017-03-07 11:08:00

   Санхүүгийн зохицуулах хороонд тайлан мэдээгээ ирүүлж байгаа байдал нь ББСБ (Банк бус санхүүгийн байгууллага)-уудын үйл ажиллагаа, сахилга хариуцлагын нэгэн илэрхийлэл болдог. Өнөөдрийн байдлаар 2016 оны дөрөвдүгээр улирлын тайлан, мэдээгээ ирүүлбэл зохих 518 ББСБ-аас  498 буюу 96.1% нь бүрэн ирүүлээд байна.

   Харин нэр бүхий 20 ББСБ-ын 10 нь эхлэлтийн, 10 нь өмнөх үеийн санхүүгийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагдлаа. Эдгээр ББСБ-уудын 5 нь 2007-2010, 3 нь 2011-2015 оны хооронд, 11 нь буюу талаас илүү нь 2016 онд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө Хорооноос авч байжээ.