Нэмэгдсэн: 2017-03-14 15:46:00

   Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 158 дугаар тогтоолоор “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-д үнэт цаасны зах зээлд оролцогч зохицуулалттай этгээд, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоод зохицуулалтын үйлчилгээний жил бүр төвлөрүүлэх хөлсийг 4 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр заасан байдаг.

   Журамд заасан хугацаа дуусахад цөөн хоног үлдсэнийг сануулж, дээр дурдсан аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтнууд зохицуулалтын үйлчилгээний хөлсийг энэ сард багтаан Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн сан банкин дахь 100900025001 тоот дансанд төвлөрүүлэхийг анхааруулж байна.