Нэмэгдсэн: 2017-04-13 12:34:00

  Санхүүгийн зохицуулах хорооны хамт олны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын их наадам” үргэлжилж байна.

  Энэ жилийн их наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, билльяард, ширээний теннис, дартс гэсэн спортын зургаан төрлөөр хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж зургадугаар сард дүнгээ гаргах юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн Спортын их наадам-2017-д Хорооны есөн баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээнүүдийн нийлбэр оноогоор тэргүүлсэн баг “Аварга баг”-ийн шилжин явах цом гардана. Мөн төрөл тус бүрээр эхний байруудыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медалиар шагнахын зэрэгцээ хөгжөөн дэмжигчид, оролцогчдын зохион байгуулалтыг үнэлж, тусгай шагнал хүртээх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

  Хамт олны идэвхийг өрнүүлэх, нөхөрсөг, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжиж ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн спортын Их наадамд баг, тамирчид идэвхтэй оролцож байна.