Нэмэгдсэн: 2017-04-18 10:32:00

 Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд, хянан шалгагч нар хамтын санхүүжилт (crowd-funding)-ийн ойлголт, төрөл, зохицуулалт болон болзошгүй эрсдэл, хяналтын талаарх Япон, АНУ-ын туршлагаас суралцлаа. Хороо болон ЖАЙКА байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа төслийн зөвлөх багийнхан тус сургалтыг удирдан явуулав.

   Хамтын санхүүжилтийн төрөл, хэлбэрүүд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш эрчимжсэн шинэ хэрэгсэл юм. Технологид суурилдаг энэхүү санхүүжилтийн хэрэгслийн ач холбогдол, цахим орчинд хэрэглэгдэж буй нэр төрөл, хөрөнгө оруулалтын болон хандив тусламжийн  онцлог, Япон, АНУ-ын төрийн зохицуулагч байгууллагаас тавьдаг бүртгэл, зохицуулалтын нөхцөл, шаардлага, хяналтын эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчид тулгарч болзошгүй эрсдэлийг тодорхойлох боломжийн талаар сургалтаар дэлгэрэнгүй ярилцаж, манай улсад нэвтрүүлж болох зохицуулалтын механизмыг хэлэлцэн зөвлөлдөв.

   Учир нь Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлээр Хамтын санхүүжилтийн хуулийг боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулах үүрэг Хороонд өгөгдсөн юм. Энэ хүрээнд сургалт, судалгааны ажлууд дэс дараатай хийгдэж буйн нэг нь энэ юм.