Нэмэгдсэн: 2017-04-21 17:09:00

  Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүгийн болон бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ноён Сун Су Ким, хатагтай Тара Лэси нарыг хүлээн авч уулзлаа. АХБ-ны мэргэжилтнүүд манай улсын санхүүгийн цахим үйлчилгээний нөхцөл байдал, цаашид сайжруулан хөгжүүлэх арга шийдлийн талаар судалгаа хийж буй юм.

  Дэд дарга Монгол Улсын санхүүгийн хүртээмжийн үзүүлэлт, түүний онцлогийн талаар танилцуулж, манай 15-аас дээш насны хүн амын 90 гаруй хувь нь данстай, санхүүгийн хүртээмжийн өндөр үзүүлэлттэй гардаг ч гэлээ ялангуяа, хөдөө, орон нутагт нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч буй иргэдийн хувьд санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүлээн авахад хүндрэлтэй хэвээр байгааг дурдлаа. Мөн УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа Үндэсний төлбөр тооцооны тухай хуулийн төслийн ярьж, уг хууль батлагдсанаар санхүүгийн цахим үйлчилгээ, цахим гүйлгээ, шилжүүлгийн үйл ажиллагаанд чухал алхам болно гэдгийг онцлов.

  Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодоор иргэдэд илүү ойртож, хүрч ажиллах боломж байна гэж үзэж буйгаа АХБ-ны мэргэжилтнүүд илэрхийлээд, энэ талаар олон улсад хэрэглэгдэж байгаа сайн туршлагаас нэвтрүүлж нутагшуулах талаар хийж буй судалгааныхаа талаар товч танилцууллаа.

  Уулзалтад Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Хяналт шалгалт зохицуулалтын газрын орологч дарга Ц.Алтантуул нар байлцав.