Нэмэгдсэн: 2017-05-26 14:34:00

Ховд аймаг дах даатгалын төлөөлөгчийн сургалтын бүртгэл эхэллээ

Сургалтын нэр:                     Даатгалын төлөөлөгчийн сургалт

Сургалтын хугацаа:              2017 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд

Сургалт болох газар:            Ховд аймаг, Ховд хот

Сургалтын бүртгэл:

Бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүртэл Албан журмын даатгагчдын холбооны Ховд аймаг дах салбарт бүртгүүлнэ.       Хаяг: Дэлхийн байгаль хамгаалах сангийн байр, 2 давхарт, утасны дугаар: 94793570.

 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Цахим иргэний үнэмлэхийн хуулбар
  • Даатгалын компанийн тодорхойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
     Сургалтын төлбөр 80,000 төгрөг бөгөөд доорхи дансанд шилжүүлнэ.
     Хүлээн авагч банк:                Төрийн сан
     Хүлээн авагч байгууллага:    Санхүүгийн зохицуулах хороо
     Дансны дугаар:                      100900025402
     Гүйлгээний утга:                    Даатгалын төлөөлөгчийн сургалтын төлбөр
     
  • 1 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/

Даатгалын төлөөлөгчийн сургалтанд оролцож, заасан сургалтын цагийг хангасан иргэдээс шалгалт авч, тэнцсэн бол гэрчилгээ олгоно. Уг сургалтанд бусад аймгуудаас оролцох боломжтойт болно.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО