Нэмэгдсэн: 2017-06-07 15:11:00

  Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан Дэлхийн банк болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/-ын хамтарсан “Цахим санхүүгийн хүртээмж” төслийн мэргэжилтэн хатагтай Софи Мэддэнс, ноён Ашиш Нараяан нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг асар хурдтай өсөн нэмэгдэж буйг онцлон тэмдэглэж, энэ чиглэлээр Хорооноос баримтлан ажиллаж буй бодлого, стратегийг товч танилцуулав.

  “Цахим санхүүгийн хүртээмж” төсөл 2020 он гэхэд дэлхийн хэмжээнд нийт 200 сая хэрэглэгчийг санхүүгийн цахим үйлчилгээнд хамруулах зорилт тавиад байгаа бөгөөд дээрх мэргэжилтнүүд манай улсын санхүүгийн цахим үйлчилгээ, хүртээмж болон зохицуулагч байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа, цахим үйлчилгээний экосистемийн талаар судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт гарган, зөвлөмж боловсруулахаар ажиллаж байгаа аж.

   Уулзалтад Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баянцогт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгчид оролцлоо.