Нэмэгдсэн: 2017-06-16 10:01:00

   Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг өсгөн шинэчилснээр тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байна. Энэ оны эхний улиралд ноднингийн мөн үеийнхээс 25.9 хувиар нэмэгдэж 798.3 тэрбум төгрөг болсны 79.6 хувь нь өөрийн, 20.4 хувь нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө байна.

  Нийт 162.8 тэрбум төгрөгт хүрээд буй татан төвлөрүүлсэн хөрөнгийн 38.5 хувийг дотоод гадаадын банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөг, 22.1 хувийг төслийн зээлийн санхүүжилт, 19.8 хувийг итгэлцлийн үйлчилгээний өглөг, 14 хувийг бусад өр төлбөр, үлдсэн 5.6 хувийг бусад эх үүсвэр тус тус эзэлж байна.