Нэмэгдсэн: 2017-06-16 15:54:00

   2017 оны 2 дугаар улирлаас эхлэн ХЗХ-дын  санхүүгийн тайлан мэдээг зөвхөн мастер файлаар хүлээн авахаар боллоо. Иймд Хадгаламж зээлийн хоршоод улирлын тайлангаа мастер файл дээр бэлтгэн илгээнэ үү.  Тайланг хорооны албан ёсны цахим хуудас болон мэйл хаягаар ирүүлэх боломжтой юм.

  Хэрэв мэйлээр илгээх бол зөвхөн fina@frc.gov.mn хаягаар хүлээн авна. Харин цахим хуудсаар илгээх бол веб сайтны вебээр илгээх товчин дээр дарснаар “DCS Тайлан хүлээн авах” системд нэвтэрч дэлгэцийн зүүн дээд буланд байрлах “ачааллах” товчийг даран мастерфайлаа хуулж өгөх боломжтой.

  Тайлан илгээхтэй холбоотой асууж тодруулах зүйлийг СЗХ-ны Хяналт шалгалт зохицуулалтын газрын /51/ 263452 дугаар утсаар лавлана уу.