Нэмэгдсэн: 2017-06-16 17:37:00

   Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Хороотой хамтран хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх өнөөгийн нөхцөл орчин болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Азийн орнуудад хүртээмтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо 2” хөтөлбөрийн гишүүнээр ажилладаг юм.

   Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй хэлэлцүүлэг арга хэмжээнд СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, ахлах референт  Н.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн ажилтан Б.Ганчимэг болон даатгалын компани, даатгалын зуучлагч компани, Албан журмын даатгагчдын холбооны төлөөлөл оролцлоо.

   Хэлэлцүүлгийн хүрээнд хүртээмжтэй даатгалын ололт, амжилт, алдаа дутагдал мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхийн тулд иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, мөн даатгуулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн гаргах, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн борлуулах хялбар, энгийн борлуулалтын сувгийг бий болгоход даатгалын компаниуд хамтарч ажиллах шаардлагатай талаар ярицсан юм. Уулзалтаас гарсан саналаа холбогдох байгууллагуудад уламжилахаар боллоо.