Нэмэгдсэн: 2017-06-23 12:45:00

Санхүүгийн зохицуулах хороо өчигдрийн хуралдаанаараа “Сүү бонд”-ыг бүртгэсэн тухай бид өмнө мэдээлсэн. Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ТОП-20 индекст багтдаг хувьцааг барьцаалан гаргаж буй уг бондын арилжааг амжилттай зохион байгуулах нь чухал болохыг Хороо онцолж, үнэт цаас гаргагч, андеррайтерийн үйлчилгээ үзүүлэгч, арилжааны дэд бүтцийн байгууллагуудад тусгайлсан үүрэг даалгавруудыг өгсөн юм.

Мөн хуралдаанаар зарим хадгаламж, зээлийн хоршоод болон банк бус санхүүгийн байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр болон нэмж олгох асуудлыг шийдвэрлэж, “Өвөр таван эрдэнийн шим ХААБ”, “Хонгорын таван эрдэнийн хишиг ХААБ, “Батбилгэх ХААБ”, “Хөвчийн тал ХААБ” ХХК-уудын хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо.