Нэмэгдсэн: 2017-06-29 15:39:00

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн Зөвлөлөөс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын эсрэг тавьсан хоригийг шинэчилж, тогтоол гаргажээ. Энэ оны зургаадугаар сарын 2-нд баталсан уг тогтоолоор хоригт хамрагдах хувь хүн, аж ахуй нэгжийн тоог нэмэгдүүлэн, жагсаалтыг өргөтгөсөн байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд буюу үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд БНАСАУ-ын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажилладаг бол энд буй шинэчилсэн жагсаалттай танилцаж, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатайг сануулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэв хоригт хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдтэй харилцаа, хамтын ажиллагаатай бол нэн даруй харилцаагаа таслах, дансыг царцаах, хөрөнгийг битүүмжлэх болон дахин шинээр харилцаа үүсгэх боломжгүй болгох гэх мэт арга хэмжээг хуулийн хүрээнд авах, энэ талаар Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэх нь зүйтэй.

 

Гэрэл зураг дээр: НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд БНСУ-аас суугаа Байнгын төлөөлөгч Чо Тэюүл, Япон Улсаас суугаа Байнгын төлөөлөгч Коро Бэсшо, БНХАУ-аас суугаа Байнгын төлөөлөгч Лю Жиэй нар БНАСАУ-ын эсрэг хоригийг өргөжүүлэх тухай тогтоолыг хэлэлцэх үеэр.