Нэмэгдсэн: 2017-09-04 11:29:00

Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны хянан шалгагч нар Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-дод газар дээрх хяналт, шалгалтыг хэрхэн зохион байгуулах арга зүйн сургалтад хамрагдаж байна. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй ХЗХ-ны зохицуулалтад эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын системийг нэвтрүүлэх зорилготой "Монгол улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд явуулж байгаа уг сургалтыг төслийн зөвлөх Пиер Сегиун, үндэсний зөвлөх Т.Оюунчимэг нар удирдан, зохион байгуулж байна.

Сургалтаар ХЗХ-дын зайны хяналтын үнэлгээнд үндэслэн газар дээрх хяналт, шалгалтыг гүйцэтгэх бэлтгэл ажлаас эхлэн, хяналт шалгалтын тайлагнал, үнэлгээ хүртэлх процессын Олон улсын туршлагаас хуваалцаж, 10 цагийн  практик мэдлэг олгох юм.