Нэмэгдсэн: 2017-10-03 12:55:00

Аудиторт даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран 2017 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалтад хамрагдахыг хүссэн аудитор дараах баримт бичгийг бүрдүүлж 2017оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хорооны Даатгалын газарт ирүүлнэ үү: Үүнд:

  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Иргэний  үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг, 3х4 хэмжээтэй
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, аудит болон баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /100,000 төгрөг/

 Хүлээн авагч банк:                Төрийн сан
 Хүлээн авагч байгууллага:    Санхүүгийн зохицуулах хороо
 Дансны дугаар:                      100900025402
 Гүйлгээний утга:                    Даатгалын аудитын сургалтын төлбөр

 

*Сургалт зохион байгуулагдах огноо, байрлалыг жич зарлах болно.