Нэмэгдсэн: 2017-10-31 17:36:00

Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэх хуульч, аудитор, үнэлгээчинд зориулсан төрөлжсөн сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна.

Сургалтад зөвхөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч, мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, аудит болон баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжтай этгээд хамрагдах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор Хорооны Үнэт цаасны газарт ирүүлнэ үү /Утас:261893/. Үүнд

  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөланкет дарж татаж авна уу
  • Иргэний  үнэмлэхийн хуулбар
  • Дипломын хуулбар
  • Тухайн чиглэлээр авсан тусгай зөвшөөрөл, батламжийн хуулбар
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /200,000/ төгрөг

 Хүлээн авагч банк:                        Төрийн сан
 Хүлээн авагч байгууллага:           Санхүүгийн зохицуулах хороо
 Дансны дугаар:                               100900025402
 Гүйлгээний утга:                            Үнэт цаасны зах зээлийн төрөлжсөн сургалтын төлбөр, нэр, регистрийн дугаар

Сургалтад бүртгүүлэх материалыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авна.

 

*Сургалт зохион байгуулагдах байрлалыг жич зарлах болно.