Нэмэгдсэн: 2017-11-02 16:14:00

        Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн даргын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/224 дугаар тушаалаар Газрын кадастрын мэдээллийн санг геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлсэнтэй холбоотойгоор талбайн хэмжээг өөрчлөн бүртгэсэн талаар хийх тэмдэглэгээний загварыг хавсралтаар баталсан байна.

       Энэ хүрээнд иргэн, хуулийн этгээдийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ (газар, газар дээрх барилга) болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний эхний нүүрний баруун доод буланд тусгай загвар бүхий тэмдэглэл (дардас)-ийг хийж, шинэчилсэн кадастрын зургийг үнэт цаасан дээр хэвлэн баталгаажуулж иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа юм байна.

       Иймд банк бус санхүүгийн байгууллагууд нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ барьцаанд тавьж буй иргэн хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнд хавсралтад үзүүлж буй тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаж шаардлага тавьж ажиллахыг анхаарна уу.

Энд дарж хавсралт 4 хуудсыг үзнэ үү.

 

 

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАЗАР
2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр