Нэмэгдсэн: 2017-11-06 13:36:00

Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудыг чадавхжуулах бодлого баримталж, үүний хүрээнд 2016 оны 10 дугаар сараас хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарснаас хойш шинээр байгуулагдаж буй ББСБ-ууд дүрмийн сангаа доод тал нь 2.5 тэрбум төгрөгөөр бүрдүүлэн байгуулж байгаа бөгөөд шийдвэр гарахаас өмнө ажиллаж байсан байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна.

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” Монгол Улсын хуульд дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг бүртгэж, зөвшөөрөл олгохоор заасны дагуу Хороо энэхүү бүртгэл, зөвшөөрлийн асуудлыг нэг бүрчлэн хянаж, Хорооны даргын тушаалаар шийдвэрлэж байна. Өнгөрөгч 10 дугаар сард бүртгэл болон бүтэц, хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан ББСБ-уудыг доор жагсаалтаар үзүүллээ.

Мөн Хорооны даргын тушаалаар үнэт цаасны “Экспонэйшнл фанд менежмент ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 110.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж 214.0 сая төгрөг болгон өөрчлөөд байна.

 

ББСБ-ын нэр Огноо Tушаалын дугаар ТУШААЛЫН ТОВЧ УТГА
         
1 "НЭЙШНЛ КРЕДИТ ЮНИОН ББСБ" ХХК 2017.10.09 №441 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
2 "ХААН КРЕДИТ ББСБ"ХХК 2017.10.09 №442

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн

хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай

3 "АШИД ГОЛОМТ ББСБ" ХХК 2017.10.09 №443 Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай 
4 "ОНУНФАНД ББСБ" ХХК 2017.10.09 №444 Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 
5 "ЭМ ЭС ӨҮ ИНКОМ ББСБ"ХХК 2017.10.09 №440 Оноосон нэр өөрчлөх тухай
6 "УТПАЛА ФИНАНС ББСБ" ХХК 2017.10.25 №459 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
7 "НАЧИН ЗААН ФИНАНС ББСБ" ХХК 2017.10.25 №460 Салбар байгуулах тухай
8 "ДӨРГӨНЧАНСАЙ ББСБ"ХХК 2017.10.25 №461 Оноосон нэр өөрчлөх тухай
9 "МОНГОЛИАН ФАЙНЭНШЛ ПАРТНЕРС ББСБ" ХХК 2017.10.25 №462 Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 
10 "АЗИКАПИТАЛ КОРПОРЭЙШН ББСБ"ХХК 2017.10.25 №463 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
11 "СОНК ББСБ"ХХК 2017.10.25 №464 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
12 "ТРАНСКАПИТАЛ ББСБ" ХХК 2017.10.25 №465 Салбар байгуулах тухай
13 "ИНВЕСТОС ББСБ" ББСБ ХХК 2017.10.25 №466 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
14 "СОЛОМОН ИНВЕСТМЕНТС ББСБ" ХХК 2017.10.25 №467

Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн

хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай

15 "ҮЛЭМЖ МЭЛМИЙ ББСБ"ХХК 2017.10.25 №468 Салбар байгуулах тухай