Нэмэгдсэн: 2017-12-06 14:17:00

Үнэт цаасын зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх

аудиторуудаас авах шалгалтын журам

1. Шалгалтын зорилго: Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх аудиторуудыг шалгаруулах.

2. Шалгалтын хамрах хүрээ: Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэх хуульч,аудиторт зориулсан сургалт”-д хамрагдаж, ирцийн шаардлага хангасан аудиторууд оролцох.

3. Шалгалтын хугацаа, байршил: Шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг, 14 цагт хоёр ээлжээр Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоот өрөөнд авна.

4. Шалгалтын бүтэц, агуулга: Шалгалтын агуулга нь тухайн аудитор үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдлэгийг агуулсан байх ба доорх бүтцийн дагуу боловсруулагдсан байна. Үүнд:

  • Үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг шалгах тест - 25 оноо
  • Аудиторын мэргэжлийн ур чадварыг шалгах жишээ /кейс/ ажил - 45 оноо
  • Аудиторын мэргэжлийн ёс зүйг тодорхойлох эссэ бичлэг - 30 оноо

​5. Шалгалтын хэлбэр: Шалгалтыг цаасаар авна.

6. Шалгалтыг дүгнэх: Нийт 100 оноогоор дүгнэх бөгөөд 60-аас дээш оноо авсан шалгуулагчийг тэнцсэнд тооцно.

7. Шалгалтын дүнг зарлах: Шалгуулагч бүр өөрсдийн шифр дугаартай байх бөгөөд шалгалтын дүнг гармагц тухайн шифрийн дагуу Хорооны цахим хаяг /www.frc.mn/-т байршуулна. 

 

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт шалгалт өгөх

аудиторуудын нэрсийн жагсаалт

Эцэг/эхийн нэр

Нэр

1

Чимэддагва

Алтангэрэл

2

Даш

Ариунбулган

3

Дорж

Батмөнх

4

Лхагва

Батсүрэн

5

Даваасамбуу

Батсүх

6

Дамдиндорж

Батчимэг

7

Эрдэнэбилэг

Батчимэг

8

Лувсанвандан

Баяржаргал

9

Мягмаржав

Болормаа

10

Нармандах

Болорцэцэг

11

Соёл-Эрдэнэ

Буманцэцэг

12

Батбаатар

Буянтэгш

13

Готов

Бэлэгт

14

Бямбадорж

Гантулга

15

Баатардамба

Ганцэцэг

16

Дамдинжав

Давааням

17

Даваа

Дандимаа

18

Дэжид

Дашзэвэг

19

Дүгэр

Дашхорлоо

20

Самба

Долгорсүрэн

21

Дамдинжав

Дондог

22

Эрдэнэцогт

Дэлгэрцэцэг

23

Бавуусүрэн

Жаргал

 

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт шалгалт өгөх

аудиторуудын нэрсийн жагсаалт

Эцэг/эхийннэр

Нэр

1

Дамчаа

Заяажаргал

2

Доржням

Лхамсүрэн

3

Чимэддорж

Мөнхбаяр

4

Бадарч

Мядагмаа

5

Лодой

Наранцэцэг

6

Энэбиш

Нинждулам

7

Бадарч

Нэргүй

8

Дүгэржав

Очгэрэл

9

Гэнлэнпил

Оюун

10

Балхүү

Оюунцэцэг

11

Бадарч

Өлзийзаяа

12

Долгор

Рэнцэнханд

13

Лхамрагчаа

Сарантуяа

14

Бямбасүрэн

Уранбилэг

15

Доржхорлоо

Цэнд

16

Норов

Цэрэнханд

17

Отгон

Чулуунбаатар

18

Даваажав

Шийрэв

19

Загджав

Эрдэнэжаргал

20

Тогоодорж

Эрдэнэ-Очир

21

Балданням

Эрдэнэ-Очир

22

Шагдарсүрэн

Эрдэнэчимэг

23

Ванчиндорж

Эрдэнэчимэг

 

Үнэт цаасын зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх

хуульчдаас авах шалгалтын журам

1. Шалгалтын зорилго: Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх хуульчдыг шалгаруулах.

2. Шалгалтын хамрах хүрээ:Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэх аудитор, хуульч, үнэлгээчинд зориулсан сургалт”-д хамрагдаж, ирцийн шаардлага хангасан хуульчид оролцох.

3. Шалгалтын хугацаа, байршил: Шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт онлайн орчинд авах.

4. Шалгалтын бүтэц, агуулга: Шалгалтын агуулга нь тухайн хуульчийн үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдлэгийг агуулсан байх ба доорх бүтцийн дагуу боловсруулагдсан байна. Үүнд:

  • Хуульчийн мэргэжлийн ур чадварыг шалгах кейс ажил – 70 оноо
  • Хуульчийн мэргэжлийн ёс зүйг тодорхойлох эссэ бичлэг – 30 оноо

​5. Шалгалтын хэлбэр: Шалгалтыг цахим хэлбэрээр авна.

6. Шалгалтыг дүгнэх: Нийт 100 оноогоор дүгнэх бөгөөд 60-аас дээш оноо авсан шалгуулагчийг тэнцсэнд тооцно.

7. Шалгалтын дүнг зарлах: Шалгуулагч бүр өөрсдийн шифр дугаартай байх бөгөөд шалгалтын дүнг гармагц тухайн шифрийн дагуу Хорооны цахим хаяг /www.frc.mn/-т байршуулна.